Гадаадын анчид угалз, шонхор зэрэг ан амьтныг хууль бусаар агнаж байгаа тухай Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Гэрэл "Ногоон парламент” ТББ-ын гишүүн Б.Батболд нарын хүмүүс мэдээлэл хийлээ. Мэргэлжийн анчдын холбооны тэргүүн Д.Гэрэл өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлэл хийж нууц тогтоолоор 240 орчим шонхорыг хууль бусаар ангах зөвшөөрөл олгосон байна. Нэг шонхороос 11 мянга 760 доллар улсад авч үлдэх ёстой байтал тэгэлгүй 5.4 тэрбум төгрөгийн хохирол улсад учруулсан тухай хэлж байсан.
Энэ удаад мөн нууц тогтоол гаргаж шонхор шувуу болон угалзыг хууль бусаар хил давуулсаар байгаа тухай мэдээллээ. Хууль бус ан, нууц тогтоол, гадаадын иргэдийн ан, агнуурын зөвшөөрөлд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол буруутай гэж үзэж байгаагаа хэлж байна.
Түүний хэлж буйгаар Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба гэгч АНУ-ын анчин Кампсад есдүгээр сарын 15-30-ны хооронд ан агнах тухай зөвшөөрлийг олгожээ. Улмаар угалзын ан хийгээд буцсан. Мөн БОНХАЖ-ын сайдын тушаалаар Баян-Өлгий аймгийн Булган суманд 1 толгой угалзын зөвшөөрөл гаргасан. Үүний дагуу есдүгээр сарын 18-нд "Лүүк монголиа” ХХК, Герман улсын анчин хуваарьт ан хийсэн. Гэвч дээрхи нэр бүхий компанийн захирал Баттулга гэгч дахин нэг угалзыг зөвшөөрөлгүй ангажээ. Мөн Герман улсын анчин Томас угалз агнасан. Нийтдээ таван угалз хууль бусаар агнасан гэдгийг Мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Гэрэл хэлж байна.
Иймд "Д.Даваасамба болон "Монгол сафари” ХХК-ийн захирал Буяндэлгэр, "Лүүк Монголия” ХХК-ийн захирал Баттулга нарыг шалгаж өгөх хүсэлтийг АТГ-т хүргүүлжээ.
Хэвлэлийн хурлын дараа Мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Гэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.
-Нууцаар гаргасан гээд байгаа тогтоолын тухайд тодруулна уу?
-Нууцаар гаргасан гэж бид бодож байна. Гэхдээ бидний гар дээр хууль нь алга. Угаасаа нууц юм чинь аль нэг яам тамгын газар нь бидэнд өгөхгүй нь ойлгомжтой. Албан бусаар авсан мэдээлэл байна. Тэр нь юу вэ гэхээр БОНХАЖЯ, ССАЖЯ-ны хамтын санаачилгаар 2012 оны аравдугаар сард шонхор шувууг Монгол Улсын Үндэсний бахархалт шувуу болгох Засгийн газрын 101 тоот тогтоол гарсан байдаг. Үүнээс гурван сарын дараа гаргасан тогтоолоор Соёл шинжлэх ухааны зориулалтаар гаргаж болох ч арилжааны зориулалтаар гаргаж болохгүй гэдэг заалт оруулсан байгаа юм. Соёл шинжлэх ухааны зориулалтаар ихдээ л 3-5 шонхор гаргах боломжтой. Гэтэл 30-40-оор нь гаргаж байгаад Оюунхорол сайд болсноосоо хойш нэг том маргаан явагдаж улмаар 100-аар нь гаргая гэж Засгийн газарт асуудал оруулсан.
Дараа нь тавдугаар сарын байнгын хорооны хурал дээр дахин асуудал яригдсан юм. Тэр хурал дээр би очиж, бид ингэж тохирсон. Арилжааны хэлбэрээр гаргахдаа нэг шонхорыг 20 мянган доллараар зарж борлуулаад улсад ашиг оруул гэдэг саналыг байнгын хорооныхон зөвшөөрсөн, тохирсон. Улмаар ингэж тохирчихоод бидэнд хэлэлгүй нууц тогтоол гаргаад 240 орчим шонхорыг гаргах зөвшөөрөл олгосон байгаа юм. 240 орчим шонхорыг гаргахад нэг шонхороос 11 мянга 760 доллар улсад авч үлдэх ёстой. Гэтэл нэг шонхороос 3 мянган доллар буюу 6 сая төгрөг улсын төсвөт оруулаад бусдыг нь идчихсэн, 5.4 тэрбум төгрөгийн хохирол улсад учруулсан байна. Үүнийг бид Монголын бахархалыг уландаа гишгэсэн бусармаг үйлдэл гэж бодож байна.
-200 гаруй шонхор гаргасан гэдэг мэдээллийг та хаанаас авсан бэ?
-Мэргэжлийн хяналтын газраас амьтныг хилээр гаргахдаа үзлэг шинжилгээ хийгээд эрүүл гэсэн оношлогоо гаргаж байж хил давуулдаг. Тэр оношлогоо бүхий хуудасны тоогоор ийм баримжаа мэдээлэлтэй болсон. 187-197 шонхор гарсан гэсэн албан баримт байгаа гэж тэд хэлж байна.
-Соёл уламжлалаа хөгжүүлэх зорилгоор агнаж болно гэж хуулиндаа тусгасан байна?
-Тийм л дээ. Гэвч энгийн иргэнд зөвшөөрөхгүй. Бүргэдийг Монголчууд бид дунджаар 100 мянган төгрөгөөр авдаг. Тийм ч учраас Баян-Өлгийд байгаа монголчууд соёлоо хөгжүүлж чадаж байна. Гэтэл шонхорыг Монголчууд 3 сая 200 мянган төгрөгөөр авах эрхтэй. Гэтэл сүүлийн гурван жилийн хугацаанд 315 шонхорыг гадаадад гаргасан байна. Тэгээд дээр нь улсад 11 мянга 760 долларын төлбөр хураамж төлж байж гадагшаа гаргах эрхтэй болдог байтал 3-хан сая төгрөг өгөөд л аваад явчихсан гэхээр харамсалтай байна. Ер нь үе үеийн Засгийн газар ховор ан, амьтандаа дэндүү хайргүй хандах юм. Муулаад байдаг социализмын үед анчид бид амьтныхаа эзэн нь байсан юм. Капитализмд оронгуут бүгд дуртай аргаараа мөнгө олж амьдралаа залгуул гэсэн. Ард иргэд нь зээр, гөрөөс рүү, ихэс дээдэс нь ховор, ан амьтан руугаа дайрсан. Энэ үнэн шүү. Ер нь ан хийнэ гэдэг мэргэжлийн байх ёстой. Тэрнээс дуртай нэг нь агнадаг байх ёсгүй.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих