Польш улсын Доод Силез мужийн Валбжих хотын "Walbrzyskie Centrum Sportowo" спортын ордонд 3 өдөр үргэлжилсэн эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн Ахмадын ХVIII дахь ДАШТ дууслаа. Тэмцээний сүүлийн өдөр "А”, "G” ангиллын бөхчүүд өрсөлдлөө.
Польш улсын Доод Силез мужийн Валбжих хотод эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн Ахмадын ХVIII дахь ДАШТ үргэлжилж өчигдөр "С”, "Д” ангиллын барилдаан болж манай 3 бөх барилдсан.
5 бөх өрсөлдсөн "С” ангиллын 58 кг-ын жинд Чимэдцогзолын Норовсүрэн нэгдүгээр тойрогт болгарын бөх Р.Османд 0:10 онооны харьцаагаар дийлдэж хоёрдугаар тойрогт хийлж гуравдугаар тойрогт италийн бөх Давиде Фонтанаг 6:0 онооны харьцаагаар ялж дөрөвдүгээр тойрогт оросын бөх Саидмагомед Масиев 0:4, тавдугаар тойрогт украиний бөх Олег Конюшкод 0:10 онооны харьцаагаар хожигдож IҮ байранд оржээ.
5 бөх барилдсан "С” ангиллын 63 кг-ын жинд Г.Баасансүрэн /Орхон аймаг, спортын мастер, ахмадын улсын аварга/ нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт АНУ-ын бөх Жозеф Михаил Раиаг 5:0, гуравдугаар тойрогт украиний бөх Аркадий Имиметовыг 6:0 онооны харьцаагаар хожиж дөрөвдүгээр тойрогт гүржийн бөх Варази Варазишвилиг буулган авч тавдугаар тойрогт францийн бөх Филипп Андре Мауренийг 3:2 онооны харьцаагаар хожиж ахмадын дэлхийн аварга болжээ.
9 бөх өрсөлдсөн "Д” ангиллын 76 кг-ын жинд Арслангийн Цэдэнсодном /Налайх дүүрэг, Гавьяат дасгалжуулагч, ахмадын улсын аварга/ нэгдүгээр тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт английн бөх Стюарт Мскауг 12:2 онооны харьцаагаар хожиж мөнгөн медалийн төлөө барилдаанд ХБНГУ-ын бөх Женс Фуеттерерийг 10:0 онооны харьцаагаар өвдөг шороодуулж алтан медалийн төлөө барилдаанд японы бөх Тамоцу Какевудаг 1:1 онооны харьцаагаар хожиж ахмадын дэлхийн аварга цол хүртжээ.
Ахмадын дэлхийн аварга цолыг өмнө нь Гавьяат тамирчин Ц.Нацагдорж 1995, 1996 онуудад хошой удаа, олон улсын хэмжээний мастер Х.Цолмонбаатар 2013 онд хүртэж байсан юм.
МЧБХ. Д.Өлгийсайхан
Найман бөх өрсөлдсөн "А” ангиллын 69 кг-ын жинд Дорлигийн Ганхуяг /Увс аймаг, ахмадын УАШТ-ний мөнгөн медальт/ нэгдүгээр тойрогт испанийн бөх Пабло Рубен Пинтос Фигуриаг 5:0 онооны харьцаагаар буулган авч мөнгөн медалийн төлөө барилдаанд оросын бөх Аслан Каитовт 1:5 онооны харьцаагаар дийлдэж хүрэл медалийн төлөө барилдаанд германы бөх Ронну Журкег цэвэр ялжээ.
Зургаан бөх барилдсан "А” ангиллын 76 кг-ын жинд барилдсан Шараагийн Энхбаяр /”Арслан” клуб, спортын мастер, ахмадын УАШТ-ний мөнгөн медальт/ хүрэл медаль авчээ.
35 орны бөхчүүд өрсөлдсөн энэ удаагийн ДАШТ-нээс манай 13 бөх оролцож хошой алт, 3 мөнгө, 6 хүрэл медалийн арвин ургац хураалаа.
МЧБХ. Д.Өлгийсайхан
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих