Өнгөрсөн шөнө 02.00-03.00 цагийн орчимд Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг "Шош” гэх автомат тоглоомын газарт буугаар зэвсэглэсэн этгээдүүд халдаж дээрэм хийсэн байна. Энэ үеэр дээрэмчид 30 гаруй хүн хутгалж гэмтээсэн. Хутгалуулсан 5-6 хүний биеийн байдал одоогоор хүнд байгаа гэх мэдээлэл цахим ертөнцад гарч эхлэв.
Энэ хэргийн талаар цагдаагийн газрын эх сурвалжаас тодруулахад "АКА-М маркийн буугаар зэвсгэлсэн этгээдүүд 02.00-03.00 цагийн орчим "Ш" гэх тоглоомын газарт дээрэм хийсэн. Дээрэм хийх үеэр хүн хутгалж гэмтээгээгүй. Одоогоор энэ хэрэгт 2-3 хүнийг сэжиглэн шалгаж байгаа" гэв.
Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж байгаа бөгөөд хэргийн газраас нэг кг орчим алт, их хэмжээний мөнгө олдсон гэв. Өөр эх сурвалжийн хэлснээр шоронгоос суллагдсан этгээд дээрх хэргийг үйлдсэн байх магадлалтай гэлээ. Энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
О.Сайхан
zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих