
СТА цол тэмдгээр энгэрээ мялаасан "Шинэ үе" продакшны жүжигчин
Ц.Алдармаа хамтлагийнхаа жүжигчин Д.Оюунтуултай маргалдсаны улмаас
нэгнийгээ халуун усаар түлж хүнд гэмтээсэн байна. Жүжигчин бүсгүйчүуд
чухам юунаас болж муудалцаж, нэгнээ гэмтээх болсон нь одоогоор
тодорхойгүй байгаа.
Мөн цагдаагийн байгууллагад юунаас болж муудалцсан талаар өргөдөл
гомдол ч ирээгүй байгаа аж. Орхон аймагт энэ сарын 27-нд аялан
тоглолтоор явж байхдаа жүжигчин бүсгүйчүүд муудалцжээ.
Энэхүү хэргийн талаар Орхон аймгийн цагдаагийн хэлтсийн дарга
Н.Даваазулаас тодруулахад "Иим хэрэг гарсан нь үнэн. Дуудлага мэдээллийн
дагуу тухайн газарт манай цагдаагийн хэлтсээс очсон байгаа. Гэвч
бүсгүйчүүд хоорондоо учраа олсон байсан юм. Улаанбаатарт очоод гомдол
гаргах эсэхээ шийднэ гэж хэлсэн. Тиймээс манай цагдаагийн хэлтэст тухайн
хэргийг шалгагдаагүй" гэсэн юм.
Энэхүү хэргийн талаар ЦЕГ-т гомдол мэдээлэл ирсэн эсэхийг тодруулахад
"Одоогоор тийм өргөдөл, гомдол ирээгүй байна" гэв. Жүжигчин Д.Оюунтуулын
хэвтэж байгаа Түлэнхийн төвд очлоо. Тус эмнэлгийн жижүүрээс Д.Оюунтуул
жүжигчин аль тасагт хэвтэж байгаа талаар тодруулахад гурван давхарт
байрлах сэхээний тасагт хэвтэж байгаа гэлээ.
Д.Оюунтуулын хэвтэж байгаа тасагт очиход цээжин бие нь багагүй
түлэгдсэн байдалтай битүү лентээр ороосон байдалтай байлаа. Харин нүүр
царай нь шарх сорвигүй байсан юм.
Жүжигчин Д.Оюунтуулын биеийн байдлыг эгчтэй нь уулзаж тодруулахад
"Дүүгийн биеийн байдал гайгүй байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр
гараад байгаа шиг 65 хувийн түлэгдэлт байхгүй. Одоогоор хэвлэл
мэдээллийн хэрэгслээр дэлгэрэнгүй яриа өгөх боломжгүй. Нүүрэндээ
түлэгдсэн зүйл байхгүй" гэсэн юм.
Энэхүү асуудлын талааар жүжигчин Ц.Алдармаа тайлбар хийхдээ "Туул өөрөө
эхэлсэн. Тэр над руу эхэлж ус буцалгагчтай халуун ус цацахаар нь хариуд
нь аягатай ус цацсан. Би ч бас хохирогч" гэсэн юм. Одоогийн байдлаар
Ц.Алдармаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, үгүй нь тодорхойгүй байна.
Н.Алт
Эх сурвалж:

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих