Өнөөдөр "Дэлхийн хараа хамгаалах" өдөр тохиож байна. Манай улсын хувьд энэ өдрийг "Хамтдаа хүчтэй” гэсэн уриан дор тэмдэглэх юм. Мөн Ази-Номхон далайн бүсийн Нүдний эмч нарын академи энэ өдрийг угтан 10 дугаар сарын 10-16-ны хооронд ”Нүдний эмчийн тусламж үйлчилгээ” долоо хоногийн арга хэмжээ зохион байгуулж байна. Ингэхдээ, дэлхийн, тэр дундаа Ази-Номхон далай бүсийн орнуудын хүн амын дунд ихсэж байгаа чихрийн шижингийн үүдэлтэй нүдний торлогын эмгэг болон эвэрлэгийн өвчнүүдийг онцолж төр ба төрийн бус байгууллагууд, олон нийтийн анхаарлыг хандуулахад анхаарч байгаа юм.
ДЭМБ-ын мэдээгээр дэлхий дээр ойролцоогоор 285 сая хүн харааны бэрхшээлтэй байна. Үүнээс 39 сая нь бүрэн хараагүй, 246 сая нь сул хараатай байна. Харин бүх хараа муудалтын 80 хувь нь зайлсхийж буюу урьдчилан сэргийлж, эмчилж болох сохрол байдаг гэсэн мэдээ байна.
Манай улсын хувьд 50-ээс дээш насныхны дунд 2012-2013 онуудын хооронд хийсэн зайсхийж болох сохролын түргэвчилсэн судалгаагаар 6900 орчим хүн бүрэн сохор, 6800-гаад хүн хүндба 36700 хүн дунд зэргийн хараа сулралтай гэсэн тооцоо гарсан байна. Үүнээс, 15 мянган хүн харааны тусламж үйлчилгээ авах шаардлагатай байна. Бүх сохролын 87.8 хувь нь сэргийлж болох 41.1 хувь нь эмчлэгдэх боломжтой ба 26.7 хувь нь нүдний анхан шатны тусламжийн, 20 хувь нь нарийн мэргэжлийн түвшинд сэргийлж эмчлэх боломжтой гэж тогтоожээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20041
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих