Ходоод эмчилдэг 10 хүнс
Танд л гэж хэлэхэд Lifestyle Зөв хооллолт
Ходоод гэдэс, ер нь хоол боловсруулах эрхтний аливаа асуудал маш түгээмэл байдаг хэдий ч ил тод яригдаад байх таатай сэдэв бишээ.
Ходоод гэдэс, ер нь хоол боловсруулах эрхтний аливаа асуудал маш түгээмэл байдаг хэдий ч ил тод яригдаад байх таатай сэдэв бишээ. Удамшлын өвчин, буруу хооллолт зэргээс болж өтгөн хаталт, ходоодны үрэвсэл, шархлаа гээд л олон төрлийн аюулт өвчин үүсдэг. Гэхдээ та дараах бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэснээр дээрх асуудлуудыг төгс шийдэж чадах юм. Хамгийн гайхалтай нь, үр дүн нь маш хурдан илэрдэг байна.
Ходоод гэдэс, ер нь хоол боловсруулах эрхтний аливаа асуудал маш түгээмэл байдаг хэдий ч ил тод яригдаад байх таатай сэдэв бишээ. Удамшлын өвчин, буруу хооллолт зэргээс болж өтгөн хаталт, ходоодны үрэвсэл, шархлаа гээд л олон төрлийн аюулт өвчин үүсдэг. Гэхдээ та дараах бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэснээр дээрх асуудлуудыг төгс шийдэж чадах юм. Хамгийн гайхалтай нь, үр дүн нь маш хурдан илэрдэг байна.
Гурвалжин будаа буюу бор будаа
Бор будаа нь бүхэл үрийн будаа бөгөөд гадна хальс нь үгүй болсон ч хүрэвтэр өнгөтэй, самрын амттай, тэжээллэг хөврөл бүрхүүл нь хэвээр байдаг. Бор будаа нь их ч биш, бага ч биш яг таарсан элчлэг чанартай (100 грамм будаанд 330 ккал), мөн төрөл бүрийн ашигтай нүүрс ус, уураг, өөх тос, органик нэгдлүүд, Е, РР болон В төрлийн витаминууд, эрдэс давсаар баялаг. Бор будаа байнга хэрэглэснээр гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, ходоодны салслаг бүрхэвчийн үрэвслийг анагааж чадна.
Киви
Киви нь хоол боловсруулах замын үйл ажиллагаанд маш сайнаар нөлөөлдөг. Мөн бие организмаас илүүдэл давсыг хөөн гаргаж бөөр чулуужихаас сэргийлдэг. Кивид агуулагдах дубиль бодис болон пектин нь үрэвсэл дарах үйлчилгээтэй тул ходоодны үрэвсэл, шархлаа, 12 нугалаа гэдэсний шархыг анагаадаг байна
Бууцай
Бууцайг "ногоон ургамлын хаан”, "ходоод гэдэс цэвэрлэдэг шүүр” гэж нэрлэсээр ирсэн нь жирийн хэрэг биш. Бууцайнд агуулагддаг эслэг нь нарийн гэдсийг цэвэрлэдэг нэг ёсны "шүүр” бөгөөд ингэснээр өтгөн хаталтыг зогсоож, хоол боловсруулах замын аливаа үрэвслээс сэргийлдэг. Бууцайнд 14 төрлийн аминдэм (С ,М, РР, Е, К, фолийн хүчил г.м) агуулагддаг, уургийн агууламжаар шошны төрлийн ургамлаас дутахгүй, эрдэс бодисоор баялаг, ялангуяа йод, төмөр, кали, зэс ихтэй.
Тараг
Антибиотик ууж буй хүмүүст ходоодоо хамгаалахын тулд тараг хэрэглэхийг зөвлөдөг. Тараг, йогурт нь ходоодны бичил нянгийн орчныг хэвийн хэмжээнд байлгаж аливаа үрэвсэл, цочролоос хамгаалдаг.
Даршилсан байцаа
Байцаа бол бие организмыг цэвэрлэх болон элэг, ходоодонд хамгийн их ашигтай ногоо. Гэхдээ даршилсан байцаа бүр илүү ашигтай гэнэ. Учир нь байцааг дарах үед шинээр бий болдог бодисууд, ялангуяа сүүний хүчил нь төрөл бүрийн хорт бактерууд, тэр ч бүү хэл хялгасан хорхойг ч устгах чадалтай аж.
Хар чавга
Хар чавганы ундаа нь ходоод гэдсийг цэвэрлэж хоол боловсруулах замын ажиллагааг хэвийн байдалд оруулдаг хосгүй шидтэй. Өдөрт 4-6 ширхэг чавга идээд байхад л ходоод гэдэсний өвчнөөс айх юмгүй болдог байна
Попкорн
Попкорн бол сайн чанарын нүүрс усны эх үүсвэр. Попкорны бүрхүүл шаржигнуур дотор полифенол болон торлогийн агууламж хамгийн өндөр байдаг гэнэ. Түүнчлэн полифенол гэгч антиоксидантын агууламж ихтэй байдаг тул ходоод гэдсэнд өег мөртлөө нэн хурдан "гадагшилдаг” сайн талтай.
Шош
Шош, вандуй зэрэг нь ходоод болон хоол боловруулах замын салслаг ханыг гэмтээдэг хүчлийн илүүдлээс хамгаалдаг. Мөн торлогийн агууламж ихтэй тул өтгөн хаталтыг зогсоож, шамбарам болон бусад олон төрлийн өвчнөөс сэргийлнэ.
Ус
Өдөрт 2 литр орчим цэвэр "түүхий” ус уух нь ходоод гэдэсний аливаа асуудлыг бүрэн шийднэ. Ходоод өвдөхөд ус ууснаар өвчин намддагийг та нар анзаарсан байх. Ходоодны архаг өвчний үед ус бол супер эм гэнэ.
Хулуу
Хулууны эслэгүүд биеэс хорт бодисуудыг хөөн гаргаж илүүдэл холестеринийг цэвэрлэдэг. Хулуу идэхэд амархан цадах мэт болдог тул таргалах аюулгүй. Ялангуяа ахмад насныхан хулуу сайн хэрэглэж байх хэрэгтэй. Ингэснээр ходоод гэдэсний дотоод шүүрлийн булчирхайнууд идэвхжиж, хоол боловсруулах үйл ажиллагаа сайжирна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих