Шатрын спортын Олон улсын их мастер Цэгмэдийн Батчулууны нэрэмжит "Шаргалжуут-2016” тэмцээн өнгөрсөн өдрүүдэд Баянхонгор аймагт зохиогдлоо. Монголын шатрын холбоо, Баянхонгор аймгийн ЗДТГ-аас хамтран анх удаагаа зохион явуулсан тэмцээн 4 өдрийн турш болж аваргууд тодорсон байна. Сони: Монголын улсын шилдэг шатарчдыг нэг дор цуглуулж чадсан "Шаргалжуут 2016” нээлттэй тэмцээнд шатрын спортын мастер болон түүнээс дээш зэрэг цолтой чансаа 42 тамирчин оролцож 65 өрөг нүүлээ. Монгол Улсын найман удаагийн аварга, МУГТ Б.Хатанбаатар, Их мастер Б.Гүндаваа нарын шилдгүүд тэмцээнд оролцсон юм. Үндсэн өргийн төрөлд 42 тамирчин Швейцарь системээр долоон өрөг тоглоход Сүлд спорт хорооны тамирчин, спортын мастер С.Билгүүн түрүүлж, ТЕГ-ын Илч спорт хорооны тамирчин, FIDE мастер У.Насанжаргал дэд байрт шалгарсан бол МОНГЕН клубын шатрын багш Амгаланбаатар гуравдугаар байрт оржээ.
Мөн тэмцээний үеэр зохион байгуулсан түргэн тоглолтонд 24 тамирчин Швейцарь системээр есөн өрөгт оюун ухаанаас сорьсоноос их мастер Б.Хатанбаатар тэргүүлж, их мастер Б.Гүндаваа, ОУ-ын мастер Мөнхгал, FIDE мастер Гүнбаяр нар удаалсан байна. Монголын шатрыг спортыг өнгөлөгч шилдгүүд ийнхүү Баянхонгор аймгийн Шаргалжуутын рашаан сувилалд ОУ-ын их мастер Цэгмэдийн Батчулууны нэрэмжит тэмцээний хүрээнд өрсөлдсөн юм.Батчулууны хувьд Монгол Улсаас төрөн гарсан гурав дахь ОУ-н их мастер болон түүхэнд бичигдсэн. Цаашид энэхүү тэмцээн уламжлал болон зохиогдоно гэдгийг Их мастерийн төрсөн нутаг Баянхонгор аймгийн удирдлагууд онцолж байлаа.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20075
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих