Сумын ГХУСАЗСЗөвлөлөөс сумандаа Архины хэрэглээг багасгаж, архи хэрэглэдэг иргэдийн тоог бууруулах, малын хулгайн гэмт хэрэгтэй бүх нийтээр тэмцэх, Замын хөдөлгөөний аюулгүй байдал, Насанд хүрээгүй хүмүүсийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллага иргэдийн оролцооны хамтын ажиллагааг идэвхжүүлж, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор "Эрх зүйн мэдлэг олгох” сургалтыг 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр явуулав.
Сургалтанд багийн ИТХ-ын дарга, Засаг дарга, төсвийн байгууллагын дарга, ЗДТГ, ЕБСургууль, Хүн-эмнэлгийн нийгмийн ажилтан, Мал эмнэлгийн нөхөрлөлийн эзэд, Ахмадын хорооны төлөөлөл нийт 21 хүн хамрагдав.
Сургалт мэдээллийн цагаар сумын Хүн-эмнэлгийн эрхлэгч Б.Алтанцэцэг сумын нийгэм эдийн засгийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд болон ГХУСАЗСЗөвлөлөөс 2014 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнөөс сумын эрүүл мэндийн төвд хамаарах ажлын заалтад Архины хамааралтай иргэдийг архинаас гаргах, архидалтын эсрэг зохион хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулсан.
Дашбалбар сумаас 2014 онд оны эхний 4-р сарын сүүлийн байдлаар "Ухаарал” сургалт /Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих/ – нд 27 иргэн хамрагдаж 16 хүн эмчилгээнд хамрагдаж архинаас татгалзаад байна. Сургалтын арга хэмжээнд сумын ГХУСАЗСЗөвлөлөөс 132000 төгрөгийг төсөвлөж ажиллав.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих