Вьетнамд усархаг аадар бороо их хэмжээгээр орсны улмаас үерийн аюул нүүрлэж, 100 мянган айл өрх аюулд өртөөд байна. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн аадар бороо үргэлжлэн орсоор байгаа бөгөөд Вьетнамын төв болон бусад хэсгүүд үерт автаад байгаа юм. Зарим бүс нутагт олон арван байшин үерийн усанд живж, дээвэр нь цухуйж үлджээ.
Үерт автсан бүс нутгуудад 21 хүн амь үрэгдэж, 8 хүн ор сураггүй алга боолсон гэх бөгөөд 50 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Вьетнамын засгийн газар өчигдрийн хуралдаанаараа гамшгийн бүс нутагт онц байдал зарлаж, иргэдийг аюулгүй газар яаралтай нүүлгэн шилжүүлэх ажиллагааг түргэвчилж, гэнэтийн аюул осолд бэлтгэлтэй байхыг орон нутгийн засаг захиргааныханд үүрэг болгоод байна.
Тус улсын ус цаг уурын хүрээлэнгээс өгч байгаа мэдээллээр өнгөрсөн пүрэв гарагаас эхлэн орсон усархаг аадар бороо Вьетнамын төв болон хойд хэсгүүдэд үерийн аюул дагуулаад байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих