Т.ДАЛАЙ
ШУА-ын ээлжит их чуулган энэ сарын 13-ны өдөр болж, ШУА-ийн Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зохион байгууллаа. Сонгуулийн дүнд нийт гишүүдийн олонхийн саналаар ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл ШУА-ийн ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тэрээр 1951 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд төржээ. 2002 онд Шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгогдсон байна. ШУА-ийн Хими болон Физикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Хими, хими технологийн хүрээлэнд лабораторийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2001-2009 онд ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2009 оноос ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан юм. Академич Д.Рэгдэл 1996 онд Төрийн соёрхол, 2006 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртжээ.
Эх сурвалж:www.polit.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих