Өнгөрсөн нэгдүгээр сард Баянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт орон сууцны байрны орцонд өндөр настай эмээг дээрэмдэж, улмаар шатаар чирч биед нь хүнд гэмтэл учруулсан гурван залууг илрүүлж цагдан хорьсон байгаа билээ.
Тэгвэл тэднийг шүүх хурал өнгөрсөн долдугаар сард болох байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон байсан. Харин өчигдөр орой Баянгол дүүргийн шүүхэд шүүж, ял оноолоо.
Нэгд нь зургаан жилийн хорих ял өгсөн бол хоёрт нь таван жил нэг сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг гаргажээ.
О.Сайхан
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих