- Өнөөдөр бол жилийн 292 дахь өдөр бөгөөд он дуустал 74 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +6 хэмийн дулаан бол шөнөдөө -4 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 18, дөрвөн ногоон мэнгэтэй харагчин тахиа өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд малын гарлагатай гэнэ. Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2315.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 36.90, юань 345.00, вон 2.06 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас "Босоо хөх монгол” ТББ-аас Шүүх цагдаагийн байгууллагуудтай холбоотой ноцтой баримт дэлгэнэ.
- ГХЯ-наас сар тутамд зохион байгуулдаг "Мэдээллийн цаг" 10.00 цагаас тус яамны Зөвшилцөл танхимд болно.
- Хөдөө аж ахуй, Хөдөөгийн Статистикийг боловсронгуй болгох олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх нээлтийн семинар 09.00 цагаас Туушин зочид буудлын 5 давхар Соёмбо танхимд болно.
- 11.00 цагт Багшийн хөгжлийн ордонд Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааны албан ёсны нээлт болно.
- Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр ГАЗРАА ЧӨЛӨӨЛСӨН Ч одоо хүртэл асуудлаа шийдүүүлж чадаагүй айлуудад Нийслэлийн удирдлагууд ОРОН СУУЦНЫ ТҮЛХҮҮР ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Зангианы олон улсын өдөр тохиож байгаа юм байна.
- 1987 оны энэ өдөр High School Musical цуврал киногоороо алдаршсан алдарт жүжигчин Zac Efron мэндэлжээ.
- 1979 оны энэ өдөр Америк дуучин, ая зохиогч, продюсер Ne Yo мэндэлжээ.
- 1945 онд Аргентин улсын генерал, улс төрч, тус улсын Ерөнхийлөгчөөр 3 удаа сонгогдож байсан Juan Domingo Perуn жүжигчин Eva Perуn-тай хуримлажээ.
- 2004 онд Мьянмарын ерөнхий сайд Khin Nyunt авлигын хэргээр буруутгагдаж, Төрийн ордноос баривчлагджээ.
unuudur.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20104
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих