Тэнгэрийн нулимс
Бороо шивэрнэ....
Өдийд яг өвөө эмээ хоёр намайг санаад уйлж байгаа. Тэнгэр дуугарна... Эмээ орох газраа олохгүй цурхирч байгаа...Баруун хаяанд ижийн хөлийн чимээ гарна. Өвеө эмээ хоёрыг далалсаар өрхний оосор хойшилно... Дөнгөж сая л тэр хоёр маань нулимсаа арчин солонгоор саравчилж харахад би өөдөөс нь гүйнэ. Амьсгаагаа арай хийж дарсны дараа л би өөрөө хэн нэгнийг санаад уйлж эхэлнэ.
Бушуухан шиг л үүр цайгаасай билээ!
-Ээжээ та бид хоёр зөндөөн айл шатаасан тийм ээ!
-Нүгэл! Юу гээчийн буруу моньд вэ?
-Нээрээн. Худгийн асарт хөл даараад үхрийн баасанд хөлөө хийчихээд дулаацаж байхад дотор нь хорхойнууд унтаж байсан юм чинь!
...Өчигдрийн бид хоёрын ийнхүү ярилцахыг амьтад нь сонсчихоод уйлалдсан юм байлгүй баруун сайрын аргалнууд бүгдээрээ нойтон байсан даг. Бушуухан шиг л үүр цайгаасай даа!
Хичнээн дахин хуулан байж бичсэн захидлыг минь урж цацчихаад хямрага буусан мөчир мэт гараа тосож байдагсан... Тэр жижигхэн цагаан гарч...
-Мөн байх нь...мөн
-"Хүмүүс минь зарааны үс хайрлаач дээ" барагтайхан уулын цуурай ч цочмоор түүний «охин» дуу ч хэвээр.
-Яг мөн ... Мөн байна...
Солиорчихож... Оюумаа минь...
Анхны хайр...
Тэнд он...,сар.... миний ижийн нэр хүртэл хөдөлж байх шигээ! Цэнхэртэх төдийд үзэгдэх тэр л дурсамж надаас ганцхан ах бололтой.
-Миний охин барагтайхан хар овоохойд багтахааргүй сайхан хүүхэн болох нээ! Охиноо бэлтэй айлын...
Сахалтын ам өнөөх л цоорхойгоор,
-Үгүй дээ, үгүй.
Би ижийнхээ хэвлийд бүтнээрээ багтсан юм шүү хэмээн гомдосхийн эргэхэд "хүний хүү хүрэн бөөртэй» гэдэг юу л бол доо хэмээн духыг минь үнэрлэж байсан талийгаачийн маань энэ үг сахалтыг надаас өмөөрөх мэтээ!
Бороо шивэрнэ....
Өдийд яг өвөө эмээ хоёр намайг санаад уйлж байгаа. Тэнгэр дуугарна... Эмээ орох газраа олохгүй цурхирч байгаа...Баруун хаяанд ижийн хөлийн чимээ гарна. Өвеө эмээ хоёрыг далалсаар өрхний оосор хойшилно... Дөнгөж сая л тэр хоёр маань нулимсаа арчин солонгоор саравчилж харахад би өөдөөс нь гүйнэ. Амьсгаагаа арай хийж дарсны дараа л би өөрөө хэн нэгнийг санаад уйлж эхэлнэ.
Нууцгайхан
Чийг үнэртээд байх чинь шөнө хэдэн юм дусалжээ дээ! Дэрсний ёроолд орхисон нөгөөдөхөд маань зөндөөн олон нүүдэгнүүд ч байсан. Ээж маргааш аргалд явахад авчихвал яанаа...Бушуухан шиг л үүр цайгаасай билээ!
-Ээжээ та бид хоёр зөндөөн айл шатаасан тийм ээ!
-Нүгэл! Юу гээчийн буруу моньд вэ?
-Нээрээн. Худгийн асарт хөл даараад үхрийн баасанд хөлөө хийчихээд дулаацаж байхад дотор нь хорхойнууд унтаж байсан юм чинь!
...Өчигдрийн бид хоёрын ийнхүү ярилцахыг амьтад нь сонсчихоод уйлалдсан юм байлгүй баруун сайрын аргалнууд бүгдээрээ нойтон байсан даг. Бушуухан шиг л үүр цайгаасай даа!
Оюумаа
Олны хөлийн зам дээр зулсан, өлөн чийггүй навчис самран суугаа тэр бүсгүй. Хялгас чимхсэн савх мэт тоос үргээж ядах тэрний сормуус...Хичнээн дахин хуулан байж бичсэн захидлыг минь урж цацчихаад хямрага буусан мөчир мэт гараа тосож байдагсан... Тэр жижигхэн цагаан гарч...
-Мөн байх нь...мөн
-"Хүмүүс минь зарааны үс хайрлаач дээ" барагтайхан уулын цуурай ч цочмоор түүний «охин» дуу ч хэвээр.
-Яг мөн ... Мөн байна...
Солиорчихож... Оюумаа минь...
Анхны хайр...
Сахалт
Ойрдоо манайхаар үзэгдэх болсон энэ хүн өнөө шөнө манайд л унтах бололтой дог оо! Муу аавыг минь бурхан болсноос хойш хоймрын орон дээр хоёр дэр бөөрөө түшилцэн байхыг үзэлгүй олон шөнийг үдэж дээ. Унины завсруудаар бодол минь тэнэж би чимээгүйхэн л хэвтэнэ. Хааяа нэг ээж тас тас инээнэ. Галуун хүзүүтийн ёроол ойрхон сонсогдоно. Би хөшгийн өчүүхэн цоорхойгоос нүдээ үл салгаж ижийгээн харамлана. Ширээ тохойлдох тоолонд сахалтын гарын шивээс миний харц хоёр тас мөргөлдсөөр...Тэнд он...,сар.... миний ижийн нэр хүртэл хөдөлж байх шигээ! Цэнхэртэх төдийд үзэгдэх тэр л дурсамж надаас ганцхан ах бололтой.
-Миний охин барагтайхан хар овоохойд багтахааргүй сайхан хүүхэн болох нээ! Охиноо бэлтэй айлын...
Сахалтын ам өнөөх л цоорхойгоор,
-Үгүй дээ, үгүй.
Би ижийнхээ хэвлийд бүтнээрээ багтсан юм шүү хэмээн гомдосхийн эргэхэд "хүний хүү хүрэн бөөртэй» гэдэг юу л бол доо хэмээн духыг минь үнэрлэж байсан талийгаачийн маань энэ үг сахалтыг надаас өмөөрөх мэтээ!
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2013
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих