Энэ оны аравдугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд онц ноцтой зэвсэгт дээрмийн хэрэг гарсан. Хэрэгт нийт долоон иргэнийг сэжиглэн шалгаж, голлох үүрэгтэй оролцсон гэх дөрвөн этгээдийг цагдан хорих арга хэмжээ авсан юм. Харин уг хэрэгт холбогдсон гурван этгээдийг Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байсан талаар мэдээллэсэн билээ.
Өнөөдөр Булган Аймгийн цагдаагийн газар, Сүхбаатар дүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид Эрэн сурвалжлагдаж байсан Галбадрах гэгчийг Булган аймгийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан байна.
Оргон
зайлсан гэх С.Галбадрах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.3 заасан
гэмт хэгийг үйлдэн, оргон зайлсан гэсэн үндэслэлээр мөрдөн байцалтын
ажиллагааг эхлүүлсэн байна. Энэхүү заалтад "Энэ хэргийг онц аюултай гэмт
хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, урьд нь уулгалан
довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, энэ хэргийн улмаас онц
их хэмжээний хохирол, бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан бол эд
хөрөнгийг хурааж арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял
шийтгэнэ” гэжээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих