Дорнод аймгийн сонгуулийн хорооноос зургаан нэр дэвшигчийн нэр хасагдсан талаар мэдээлсэн. Тэдгээр нэр дэвшигчид сонгуулийн хуулийг зөрчсөн учраас хуулийн дагуу нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасагдсан байна. Хасагдсан хүмүүс бүгд бие дааж нэр дэвшигчид юм байна. Сумын ИТХ сонгууль Дорнод аймагт өглөөний долоон цагт албан ёсоор эхэлсэн. Аймгийн төвд нийтдээ 17 хэсгийн хороон дээр иргэдийн саналыг авч байна. Цаг агаар таагүй цас орж байгаа учир иргэдийн саналын ирц бага гарах магадлалтай байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20140
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих