Сум дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль Дорнод аймагт 57 хувьтай болж өнгөрлөө. Энэ хэдийгээр ирц хүрсэн ч зарим сум, хэсгийн хороодын хувьд 50 хувь хүрээгүй учир нэмэлт сонгууль явуулахаар болжээ. Тухайлбал Хэрлэн сум буюу аймгийн төвийн долоон хэсгийн хороо, Сэргэлэн сумдад нэмэлт сонгууль явуулна. Тус аймгийн дөрвөн суманд нэр дэвшигчдийн авсан санал тэнцсэн учир мөн санал хураалтыг дахин явуулах болжээ. Эдгээр сумд нь Баян-Уул, Баяндун, Хөлөнбуйр, Чулуунхороот юм байна. Урьдчилсан мэдээгээр тус аймгийн 14 сумын 11-нд нь МАН ялалт байгуулж Дашбалбар, Гурванзагал сумдад АН нам ялаад байна. Нэмэлт сонгууль энэ хагас сайн өдөр болох бол тэнцсэн тойргийн дахин сонгууль явуулах товыг аймгийн сонгуулийн хороо тогтоох юм.
dornodmedee.com
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20154
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих