Улс орны хөгжил хурдацтай байгаа ба нийгэм замбараатай соёлтой болж байна. Гэхдээ энэ нь зөвхөн нэг хэсэг нь юм. Нэг хэсэг нь сурч боловсрон эх орондоо хэрэгтэй зүйлийг хийхээр хөдөлмөрлөж хэнээс ч дутхааргүй явж байна. Харин нөгөө хэсэг нь хэнд хэрэггүй, амьдралын идэвхгүй өнөө, маргаашаа бодон зугаа цэнгэл хөөн амьдарч байгаа юм. Өнөө үеийн охид залуус архи тамхинд хэт донтох болсон ба ахас дээдсээ хүндлэх ёс гэгчийг умартаад байгаа билээ. Ялангуяа сурч буй оюутанууд архидан согтуурч гудамжаар орилж, хашигчан байгаа нь юутай харамсалтай вэ? Тэд амьдралдаа хөл тавиж, мэргэжилтэй ажилтай хүн болохын тулд сурч байх ёстой боловч эцэг эхийнхээ нүднээс далд болох болохгүй зүйлийг хийж явна.
Энэ нь маш харамсалтай хэрэг. Эх орны ирээдүй болсон залуус архинд живж охид нь харийханий өвөр шургаж байгаа энэ байдал газар авсаар байгаа билээ. Өнөөдөр биеэ үнэлэлт гэдэг бол энгийн нэгэн зүйл болоод байгаа юм. Биеэ үнэлж буй охидын ихэнх нь ЕБС-ын охид байгаа нь хачирхалтай. Тэд юу дутсан гэж ийн биеэ үнэлж байгаа вэ?Эцэг эхийнхээ ачийг хариулна гэдэг мөнгөтэй байхыг хэлэхгүй өөрөө зөв хүн болж, сайн сайхан явах нь эцэг эхийнхээ ачийг хариулж буй хэрэг.
Гэвч өнөөдөр ямар хамаагүй аргаар мөнгөтэй болж байгаагаа эцэг эхийнхээ ачийг хариулж буй хэрэг хэмээн бодож яваа хүмүүс байна. Энэхүү биеэ үнэлэгчдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа ба тэд өөр хийх ажил олдохгүй байна, гэр орноо тэжээж байна хэмээн өөрсдийгө өмөөрдөг байна. Гэвч бодит байдал дээр ажил хийж хөлсөө дуслуулж олсон мөнгө, биеэ үнэлэж олсон мөнгө хоорондоо маш том ялгаатай юм. Түүнчлэн өнөөдөр юм хөгжиж цахим хэрэглээ бий болоод байгаа бөгөөд үүгээр биеэ үнэлэх явдал цэцэглэж байна. Нэг хэсэг телевизийн чат гэх зүйл хүчээ авч байх үед түүнийг ашиглаж санхүүгийн туслалцаа авах гэсэн хүмүүс нилээд олон болж эхэлсэн.
Хуулийн дагуу арга хэмжээ авснаар үүнийг таслан зогсоосон хэдий ч, мэр сэр гэлтгүй мессенжер, facebook олон нийтийн сүлжээгээр биеэ үнэлэх арга нь улам нарийсаад байгаа. Мөн уул уурхайг дагаж биеэ үнэлэх явдал ихэссээр буй.
Энэхүү хууль бус үйлдлийг хөхүүлэн дэмжиж буй гол хүчин зүйл нь зочид буудал, мөн эмэгтэйчүүдийн эмнэлэг болоод байна. Мөн эрэлт байгаа цагт энэ байдал зогсохгүй. Тэднийг худалдан авдаг үйлчлүүлэгч гэх эрчүүд байгаа цагт энэ байдал зогсохгүй үргэлжилсээр байх нь тодорхой. Хятадууд манай улсад ихээр орж ирэх болсолн нь мөн үүнд нөлөөлж байгаа юм. Уул уурхайн барилгын салбарт ажиллахаар орж ирсэн хятадуудтай явалдах охин цөөнгүй.
Тэд өөрийн цусаа бузарлан хятадуудын өвөрт орж байгаагаа юман чинээ бодохгүй зөвхөн мөнгө л бодож байгаа нь харамсалтай. Мөн Вьетнам авто засварын газарт ажиллаж буй гадаадууд Монгол охидыг мөнгөөр даллаж өвөртөө оруулсаар байгаа. Үүнд хэнч хариуцлага хүлээхгүй, үүнд арга хэмжээ авахгүй байгаа юм. арийнхны хэдэн бор халтар төгрөгөнд хууртан халх цусаа бузарлагч Монгол охид маань ийм мөчидхөн бодолтой болсонд өр өвдөм. Эдгээр бүсгүйчүүдийн ихэнх нь амьдрахын эрхэнд гэж өөрийгөө хаацайлдаг юм билээ. Өнөөдрийн Монголын хувьд арьс өнгөний өвчин, тэр дундаа заг хүйтэн, тэмбүү, ДОХ-оор өвчилсөн хүмүүсийн тоо ихсэж байгаа нь монгол бүсгүйчүүд сексийн соёлгүй, бэлгэвч хэрэглэж заншаагүйтэй холбоотой гэж оросын мэргэжилтэн Андериэ ярьжээ.
Энэ нь худал биш үнэн болоод байгаа. Эрх мэдэлтнүүд сүүлдээ үүнийг дэмжих тийшээ хандаад байгаа. Энэ бол бузар булай, улс орны нэр хүндийг унагаж буй асуудал. Биеэ үнэлэлтийг дагаад олон олон гэмт хэрэг гарч байна. Түүнийг нэг бол хүн худалдаалах гэмт хэрэг. Энэ байдал анхаарал хандуулж биеэ үнэлж буй тэднийг авч буй этгээдүүдэд арга хэмжээ авч дээрх замбараагүй байдлыг таслан зогсоох цаг болсон. Биеэ үнэлэлтийг нийгмийн хямрал гэх үү? охид бүсгүйчүүдийн маань ухамсар доройтсоных уу? Ихэмсэг монгол охид минь, хэдий эрх чөлөөт байдал хөгжсөнч гэлээ гарал угсаа нэр хүндээ юун түрүүнд санаж явах нь зүйтэй билээ.
undesten
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих