Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон Чингис хаан одон хүртэх эрхмийг өнөөдөр 12.00 цагт "Иргэний танхим”-д зарлана. Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр энэ сарын 31-нд тохионо.
Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал Чингис хаан одонг гардуулдаг уламжлалтай билээ.
Их эзэн хааны мэндэлсэн өдөр буюу "Монгол бахархлын өдөр"-өөр эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, түүх соёлынхоо уламжлалыг судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэг хүнийг шагнадаг юм. Өнгөрсөн жилийн одонгоор зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёог шагнасан билээ.
О.Сайхан
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих