Дэлхийд алт, зэсээс илүү эрэлттэй ашигт малтмалд зүй ёсоор
тооцогдох цаг нь ойртсон газрын ховор элементийн нөөцөөрөө манай улс
баялаг. Тийм ч учраас сүүлийн жилүүдэд энэ металлыг олборлох сонирхолтой
гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын ашиг сонирхлоо илэрхийлсээр байв.
Сансрын хөлгийн гадаргуу, электроник, автомашин, анагаах ухаанд хүртэл
хамгийн чухал орц найрлагыг бүтээдэг болохоор газрын ховор элемент
хэзээд үнэ цэнээ алдахгүй. Жишээ нь, стронци, европи хэмээх элементийн
хайлш, түрхэцийг ашиглан өнгөт телевизорын дэлгэцээс ялгарах рентген
соронзон хэлбэлзлийн туяанаас хүний нүд болон эд эсийн хордлогоос
хамгаалж байна.
Ниоби ба церийн хайлшаар галд
тэсвэртэй ган үйлдвэрлэн сансрын хөлгийн гадаргуу бүрхэвчийг үйлдвэрлэж
байна. Ниоби элемент зөвхөн 30 гр-ыг нэг тонн ганд нэмэлт болгон хийхэд
мөсөн далайн гүнд шумбах атомын хөдөлгүүрт хөлгийн гадаргуу бүрхэвчийг
хийхэд тэнд мөстөлт үүсдэггүй орчин болох жишээтэй. Ийм л гайхамшигтай
ховор чанарыг агуулсан элемент манай Дундговь аймагт байна. Өнгөрсөн
гуравдугаар сарын 31-нд Японы Ерөнхий сайд Ш.Абэ манай улсад айлчилснаар
энэ ашигт малтмалыг олборлоход хамтрах хүсэлтээ илэрхийлсэн харийнхны
цуваа хөвөрч байна. Манай улсад газрын ховор шорооны элементэд лантанийн
бүлгийн 20 гаруй, церийн бүлгийн 10-аад элемент хамаарах бөгөөд
тэдгээрийн мөн чанар, ашигтай сайн талуудыг нь хүн төрөлхтөн бүрэн
дүүрэн нээж илрүүлээгүй аливаа хэрэгцээ, хэрэглээний түүхий эд болгон
ашиглах технологи нууц хэвээр байгаа юм. Энэ айлчлалын цаад хөшгийг
нээвэл, хөгшин тивд хямрал нойтон хамуу шиг "наалдчихаад",
хэрэглэгчдийнх нь хэтэвч улам бүр нимгэрсээр байгаа нь экспортод эдийн
засгаа даатгасан Япон улсын хувьд сорилт. Автомашин, электрон хэрэглэл
гээд хамаг л өндөр технологийн бүтээгдэхүүнийг сорчлон бүтээдэг тэд
Вьетнам, Энэтхэг, тэгээд одоо Филлипинд түүхий эдийнхээ үүцийг зэхэж
байна. Энэхүү айлчлалаас хойш Монгол Улсад газрын ховор элементийн эрэл
хайгуулын талаар төдий л мэдээлэл гарсангүй. Энэ зуур дэлхий дахинд энэ
ашигт малтмалыг уул уурхайн дараагийн эринийг бий болгоно хэмээн зарим
улс үзэж байна.
Тухайлбал, Данийн вант улс доторх
өөрийгөө захирагч улс Гринландад өнгөрсөн долоо хоногт ураны
уурхайнуудын эсрэг томоохон маргаан гарсан. Үүний дараа газрын ховор
элементийн талаарх дуулиан дэгдлээ. "Газрын ховор элементийн мэдээлэл"
цахим хуудаст дурдсанаар Гринланд нь өнгөрсөн жил дараагийн 50 жилийн
турш дэлхийн зах зээлийн дөрөвний нэгт нь газрын ховор элементийн
хэрэгцээг бүрэн хангахаар байгаа юм. Тэгээд ч алт болоод бусад суурь
металл, очир эрдэнэсээр баялаг газар нутагтай билээ. "Газрын ховор
элементийн мэдээлэл" цахим хуудаст дурдсанаар өнгөрсөн долоо хоногт
Гринландын парламентын 31 гишүүн тори, уран зэрэг цацраг идэвхт
материалын олборлолтод хориг тавихыг дэмжсэн юм.
Гэвч
тус улс нь ураны экспортод анхаарсаар ирсэн билээ. Гэвч Ассошиэтэд
Пресс агентлагийн дамжуулж буйгаар тус улсын парламент болоод олон зуун
гринландчууд уран, бусад ашигт малтмалын олборлолт үйлдвэрлэл, бусдаас
үл хамаарах чадварыг нь өсгөнө хэмээн харж буй юм. Гринландын хамгийн
чухал олборлогч болох Австралид төвтэй "Гринланд минералс энд энержи"
компаниас мэдэгдсэнээр ураны олборлолтод хориг тавьснаар Гринландын
өмнөд хэсэг дэх газрын ховор элементийн томоохон орд Кванежелдийг
хөгжүүлэх алхам боллоо. Ингэснээр Гринланд нь газрын ховор элементийн
олборлолтын хувьд дэлхийд Хятадаас гадна томоохон тоглогч болж байгаа
юм. Одоогоор мэдэгдээд буй газрын ховор элементийн нөөц нь тус улсад 40
мянган тонн байна" хэмээжээ.
Тэгвэл автомашины
үйлдвэрлэлд шаардлагатай диспроси хэмээх ховор металлын үнэ "Нью-Йорк
таймс"-ын өнгөрсөн сарын 22-нд мэдээлснээр нэг паунд /45.6 гр/ нь 243
ам.долларын ханштай байгаа юм. Хоёр жилийн өмнө энэ үнэ 1135 ам.доллар
хүрсэн удаатай. Учир нь Хятад улс гадаад зах зээлд мэдэгдэлгүйгээр ховор
металлын экспортдоо хориг тавьсан билээ. Дэлхий дахинд газрын ховор
элементийн судалгаа, шинжилгээнд чиглэсэн 400 гаруй төсөл хэрэгжиж
байгааг барууны эрдэмтэд хэлж байна. Ийм цаг үед манай улс зэрэгцэн
өрсөлдөхөд бэлэн үү. Үнэндээ бидний мэддэг зэс, нүүрс, алтнаас огт өөр
энэ ашигт малтмал нь манай гаригийн зах зээлд цахиур хагалах шидтэй.
Гэтэл бидэнд шийдэх асуудал ар араасаа гарсаар байна. Тухайлбал, хэн
ажиллах, цалин нь хэд байх, ямар төлөвлөгөөтэйгөөр төслүүдээ хэрэгжүүлэх
вэ гэдгээс авахуулаад энгийн мэт олон сэдэв урган гарч байгаа.
ГЕОЛОГИ УУЛ УУРХАЙН МЭДЭЭ
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2018
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих