Эрүүгийн цагдаагийн газрын албан хаагчид шуурхай ажилласны дүнд эрэн сурвалжлагдаж байсан "Гандан бороо" хочит Б-г саатууллаа.
Түүнийг Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд байрлах гэрээс нь саатуулсан байна. Саатуулах үед тэрбээр мансууруулах бодис хэрэглэсэн байсан бөгөөд гэрээс нь Медафитамин төрлийн мансууруулах бодис илэрчээ. Тиймээс сэжигтэн Б-д Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Тэрбээр өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.3-т зааснаар буюу залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан юм.
Тодруулбал, Б нь иргэн Г-аас 150 сая орчим сая төгрөгийн эд зүйлийг зээлээр авч, улмаар хугацаа нь дууссан боловч мөнгийг нь өгөлгүй айлган сүрдүүлсэн, заналхийлж байсан аж. Энэ талаар иргэдээс гомдол ирсний дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн түүнд Эрүүгийн хуулийн 148.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байжээ. Ийнхүү сэжигтэн Б буюу "Гандан бороо" гэгчийн залилан болон хар тамхины хэргийг нэгтгэн шалгаж эхэллээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих