Аймгийн Засаг даргын "Нийтийн эргүүл зохион байгуулах тухай” 2016 оны 08
сарын 19-ны өдрийн А/352 дугаарт захирамжийн дагуу 9 дүгээр сараас
эхлэн бүх сумдад нийтийн эргүүл зохион байгуулж ажиллаж байна. Гэмт
хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нийтийн эргүүлд даваагаас баасан
гарагийн орой бүр ААН, байгууллагууд батлагдсан чиглэл, хуваарийн дагуу
гарч байгаа. Аймгийн Цагдаагийн газраас нийтийн эргүүлийн ажиллах
удирдамж, чиглэлийг боловсруулан эргүүлийн үйл ажиллагаанд оролцож буй
албан хаагчдыг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд 34 ААН, байгууллага эргүүлд гарсан бөгөөд энэхүү арга
хэмжээ он дуустал явагдах юм.
dornodmedee.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20192
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих