ОХУ-ын Алтайн Бүгд найрамдах улсын
А.В.Анохины нэрэмжит Үндэсний музейд хадгалагдаж байсан Чингис хааны гар
бичмэлийг эрдэмтэд тайлж уншсан байна. "Оюуныг тайлагч түлхүүр "
нэртэй, хуучин монгол чигээр бичсэн энэ судар XIII-XIY зуунд
харьяалагддагийг эрдэмтэд өмнө нь тогтоожээ. Энэ бол шинжлэх ухаанд
мэдэгдэж байгаа монгол хэлээр бичигдсэн хамгийн эртний гар бичмэл юм.
Уулын Алтайн музейн ажилтнуудын мэдээлснээр бол энэ гар бичмэл нь дээрх судрын нэг хэсэг, бусад нь устаж үгүй болсон гэнэ. Эрдэмтэд энэ гар бичмэл хуучин монгол бичгээр, захидлын хэлбэрээр бичигдсэн юм байна гэжээ.
Энд бичсэн зүйлсийг гурван хүн бичсэн бололтой. Нэг нь тун сайхан бичсэнээс үзэхэд үүнийг багш юм уу, бичээч хүн бичсэн байх гэж эрдэмтэд таамаглаж байна. Нөгөө хоёр нь шинэхэн бичээч байсан байж магадгүй. Бичвэрийг хулсан үзгээр юм уу, бийрээр бичсэн байна.
Чингис хааны энэ илгээлтийг германы их сургуулийн оюутан Херлен Больд ОХУ-ын ШУА-ийн Нийгмийн ухааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ирина Невскийн удирдлагаар диссертаци бичих үедээ тайлж уншсан байна.
Энд өгүүлсэн Чингисийн захиас сургааль амнаас ам дамжсаар ихэд өөрчлөгдсөн нь харагдаж байна.
Эрдэмтдийн тайлснаар энд:
- Нууцаа дэлгэдэггүй хүнд хэзээ ч бүү итгэ
- Муу хүний үгэнд бүү итгэ
- -Хэтэрхий ноцтой эмэгтэйн үгэнд бүү итгэ
- Хүүдээ хэлэх үгийг болооор бүү дамжуул
- Атаач, тэрслүү хүнтэй бүү зөвлөлд
- Олны итгэлийг бүү алд
- Сайн үйлст бүү садаа бол
- Өөрийн тань төлөөх сайн үйлсийг үхтлээ бүү март
гэх зэргээр бичсэн байна гэнэ. Хэвлэлийн мэдээнд эхлээд Чингис хааны гар бичмэл гэсэн ч төгсгөлд нь "Мэдээж эдгээр сургаалийг их эзэн Чингис хааны хэлснийг сонсон тойрон хүрээлэгчид нь цаасан дэээр буулгасан байж таарна" гэж эрдэмтэд үзэж байна хэмээн alt.kp.ru сайтад бичсэн байна.
Эх сурвалж: www.assa.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20194
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих