Монголын сэтгүүлчид бүгдээрээ мөнгө харж, мөнгө атгаж, мөнгө үрж амьдардаг. Ийм нэг ойлголт олны дунд дэлгэрч, тэр хэрээр хаалтын гэрээний тухай мэдээлэл олныг төөрөгдөлд оруулсан нь гайхмаар. Учир нь, өнөөдрийг хүртэл "хаалтын” гэсэн дардастай гэрээг хэвлэлүүд хийгээгүй байдаг бөгөөд хамтран ажиллах гэрээ буй. Мэдээ, мэдээллийг олонд түгээх зорилгоор төр, хувийн хэвшилтэй хамтарч ажиллаж ирсэн жишиг бол бий. Тэгээд ч цахим сэтгүүл зүй эрчимтэй хөгжсөн энэ цаг үед хэн нэгэнтэй, аль нэг хэвлэлтэй хаалтын гэрээ хийлээ гээд олигтой үр дүнд хүрэхгүй болсон нь ч бодит үнэн. Ийм байхад Хөгжлийн банкнаас өнгөрсөн дөрвөн жилийн турш хэвлэл, мэдээллийн хэрэгсэлтэй дөрвөн тэрбум төгрөгийн гэрээ хийсэн тухай мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр олонд ил болгов.
Учрыг ухах нь ээ, зөвхөн Блүүмберг телевизтэй 816 мянган ам.долларын гэрээ хийсэн байх юм. Ам.долларын ханшийн үсрэпттэй холбогдуулж тооцвол энэ нь хоёр тэрбум төгрөг болно. Тэгвэл үлдсэн хоёр тэрбум төгрөг нь хэний халаас руу оров. Энэ талаар эх сурвалж болгон Өдөр тутмын сонины холбоотой холбогдох нь ээ, хамтран ажиллах болон хаалтын гэрээний аль аль зорилгоор Хөгжлийн банктай гэрээ хийгээгүй болж таарах. Иймд эзэн холбогдогч мэтээр нэр дурьдагдаж буй өдөр тутмын сонинууд өнөөдөр албан ёсны тайлбараа дэлгэж тавих цаг болсон байхыг үгүйсгэх аргагүй. Бусад хэвлэл, мэдээллийн хэрэгслийн тухайд ч адилхан. Баримт бол баримт, үнэн бол үнэн шүү дээ. Тиймээс л хэвлэлд ирээгүй дөрвөн тэрбум төгрөгийг хэн хулгайпав хэмээн асуух эрх бидэнд бий гэсэн үг.
Тэр дундаа Монголын бүх үзэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалж, мэдээллийн тэнцвэртэй байдлыг хамгаалах хэвлэл мэдээллийн хэрэгсэлд Блүүмберг орох эсэх нь бас их эргэлзээтэй. Мөн эдийн засгийн эрх ашиг, эх үүсвэрийн тухайд нь авч үзсэн ч тэр бүрэн дүүрэн сэтгэл хангалуун хариулт хэлэх боломжгүй. Ийм байхад ердөө л нэг данс руу орсон хоёр тэрбум төгрөгийн төлөө бид өөр хоорондоо нэг нэгнээ хэмлэж, муухай харах шалтгаан байхгүй гэдэг нь ойлгомжтой юм.
Тиймээс Хөгжлийн банк өнгөрсөн дөрвөн жилийн орлого зарлагаа нээлттэй мэдээлж, үнэн учрыг нь олон нийтэд ил болговол яасан юм бэ. УИХ-ын сонгуулиар гэхэд Сонгуулийн хуулиар өдөр тутмын сонинд реклам сурталчилгаа явуулах боломжийг хааснаар нөхцөл байдал хэвлэмэл мэдээллийн хэрэгсэлд хохиролтой туссан. Гэсэн ч үүнд ямар нэгэн тайлбар хийж байсан нь үгүй. Тиймээс Хөгжлийн банкны дөрвөн тэрбум төгрөгийг хэн хулгайлав гэдгийг бид мэдмээр байна. Цаашлаад монгол хүн бүрийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлын төлөө чөлөө завгүй зүтгэдэг сэтгүүлчдийн хөдөлмөрийг тодорхой бус мэдээллийн хор уршигт тавьж туугаад байх нь хэний сонирхол вэ гэдгийг ч ил болгомоор байна. Үгүй бол, юуны төлөө биднээс хариуцлага нэхээд байдгаа ойлгож тунгаах хэрэгтэй биз ээ. Хэтэрхий их үүрэг оноодог атлаа нэр хүндийг нь алхам тутамдаа шороотой хутгах эрх ардчиллын мөн чанар биш байлтай.
Г.ЭНХЛЭН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих