"Уул уурхайн засаглалыг хэрхэн сурвалжлах вэ?" сэтгүүлчдэд зориулсан сургалтын нээлтэд НҮБХХ-ийн Суурин төлөөлөгчийн орлогч Даниэла Гаспарикова, Британий Цог жавхлант Хатан хааны Элчин сайд Катрин Арнолд болон Хязгааргүй чөлөөт хэвлэл (Free Press Unlimited) байгууллагын мэргэжилтэн Марсел Оомэнс нар оролцож, үг хэлэв. Сургалтын эхний өдөр Глоб Интернэшнл Төвийн тэргүүн Х.Наранжаргал "Даяарчлалын асуудлыг сурвалжлах нь", IRIM Судалгааны хүрээлэнгийн мэргэжилтэн Б.Батбилэг "Эрдэс баялгийн үйлдвэрлэлийн үе шат, түүний онцлог ", Монгол Улсын Ерөнхий сайд асан M.Энхсайхан "Уул уурхайн засаглал", Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн мэргэжилтэн Н.Дорждарь
"Уул уурхайн салбарын ил тод байдал ба Монголын нөхцөл байдал" сэдвээр тус тус илтгэл тавив.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20230
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих