Сирийн нэгэн дүрвэгч эр Герман улсын хилээр дөрвөн эхнэр, 22 хүүхдийн хамт орж иржээ. Олон эхнэр, хүүхэдтэй сири эрийн тухай тэр даруй нийгмийн сүлжээнд яриа дэгдэж, исламын хачирхалтай ёс заншил Европын аж, амьдралд орж ирснийг гайхах хүмүүс олширсон байна.
Исламын шашинд "Хэрэв эр хүн хангалттай бэл бэнчинтэй бол хэдэн ч эхнэр авч болно” гэсэн ойлголт байдаг төдийгүй зарим оронд хуульчилсан байдаг. Гэтэл Герман улсын дотоодын хууль дүрэм болон цагаачлалын албаны комисст энэ асуудал тун хүндээр тусч байна. Германд олон эхнэр авах хууль байдаггүй учир сири залуугийн эхнэрүүдэд халамж олгох, хүн амын бүртгэлд оруулах эсэх нь нэлээд эргэлзээтэй болжээ.
Улмаар сири залууд Германы эрх баригчид хуулийн дагуу 4 эхнэрийнхээ аль нэгийг албан ёсны эхнэр болгон авах сонголт байгааг тулгажээ. 4 эхнэрийн нөхөр Газиа хэмээх эр энэ тухай Германы "БИЛД” сонинд ярьсан байна.
Ингээд аргагүй сонголттой учирсан Газиа өөрийн анхны эхнэр Твасифийг таван хүүхдийн хамт албан ёсны гэргийгээ болгож, үлдсэн 3 эхнэрээ эрх чөлөөт нийгэмд үлдээхээр болжээ.
Т.Бат
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих