Тодруулбал: 2013 онд "Хөтөл”-ийн цемент , шохойн
үйлдвэрийн захирал А.Шоовдорыг төрийн өмчит үйлдвэрээс их хэмжээний мөнгө буюу 38 тэрбум
төгрөгийг хувьдаа завшсан байж
болзошгүй хэмээн үзэж 2 жил шахам шалгасан байдаг. Мөн энэхүү хэрэгт
шалгагдах бас нэгэн шалтгаан нь тухайн завшсан гэх мөнгөөрөө Сингапурт үнэ өртөг өндөртэй дөрвөн давхар
хувийн хаус бариулсан гэх мэдээлэл ч гараад байсан.
Харин түүнийг шоронд хоригдож байх хугацаанд
Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчлах асуудлыг шийдвэрлэсэн. Хөтөлийн
цемент шохойн үйлдвэрийн үйлдвэрлэлийг дэмжихийн тулд Чингис бондоос 61.3 сая
долларын санхүүжилтыг олгосон байдаг.Гэвч тус үйлдвэрийн нөхцөл байдал
нэлээд хүнд болсон хэмээж 100
гаруй ажилтнаа халсан. Гэтэл гэнэт халагдсан ажилчид нийгмийн
даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмжээ авах гэтэл сүүлийн таван жил нийгмийн
даатгалыг нь төлөөгүй байсан аж.Ингээд
л асуудал үүсэж шүүх цагдаагаар явсан ч тодорхой хариултад хүрч чадаагүй л яваа
гэнэ.
Харин хоёр жил шахам шалгагдсан
А.Шоовдор энэ оны нэгдүгээр сараас "Хөтөл”-ийн цемент, шохойн үйлдвэрийн
захиралын суудалд эргэж тухалсан. Тухалсан гэдэг нь учиртай л даа. Тэрээр уг
суудалдаа суусан даруйдаа л "Эрдэнэт” үйлдвэрээс мөнгө саах ажилдаа ханцуй
шамлан орсон гэдгийг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж баримтаар илчилчихлээ.
Тодруулбал тэрээр "Эрдэнэт” үйлдвэрт өөрсдийн хэрэглэж байсан "белаз”
автомашинийг худалдах гэрээг хийхээр санаархсан гэх.
|
Ямартай ч төрийн өмчит компанид "шахаа” хийж илүүдлээ ашиг болгох гэсэн түүний санаа ил боллоо. Тэрээр саяхан нэгэн ярилцлагатаа "Дарамт шахалтгүй, хардлага сэрдлэггүй, хувийн үйлдвэрт ажиллах сайхан байна” хэмээн ярьсан байх юм. Гэтэл хэзээ "Хөтөл”-ийн цемент шохой үйлдвэр хувьд оччихсон юм бэ гэдэг асуудал энд үүсч байна. Ер нь Эрдэнэт рүү "белаз” шахахын тулд "Хөтөл” ХХК гэхчлэн хулхи компани байгуулсан уу гэдэг асуудал урган гарч ирж байгаа юм
Эх сурвалж: bolod.mn
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих