Төрийн төв болон орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагаанд авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, уг ажлын төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулах, үр дүнг үнэлэх аргачлалыг боловсронгуй болгох зорилгоор яам, агентлаг, аймгийн Засаг даргын Тамгын газар, түүний харьяа газар, хэлтэс агентлагуудын удирдах болон эрх бүхий албан тушаалтнуудыг хамруулан "Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт зөвлөлдөх уулзалт боллоо. Монгол Улсын 21 аймгийг хамарсанонлайн уулзалт хэлэлцүүлэг бүтэн өдрийн турш үргэлжилсэн юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Авлигатай тэмцэх газар, АНУ-ын Азийн сан хамтран зохион байгуулж, тус уулзалтад манай аймгийн Засаг даргын Тамгын газар, хэлтэс агентлаг газрын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд зэрэг 30 гаруй эрх бүхий албан тушаалтан оролцов.
Уулзалтаар төрийн байгууллагуудаас 2013 онд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажлын үр дүн, түүнд судлаачдын өгсөн үнэлгээний талаар болон Монгол Улсын Авлигын индексийн дүн, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Авлигатай тэмцэх газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, мөн төрийн төв болон орон нутгийн түвшинд тулгарч буй бэрхшээл, нийтлэг зөрчил, дутагдал, цаашид анхаарах асуудлын талаар нарийвчлан ярилцаж, санал солилцлоо. Авлигатай тэмцэх газраас МУ-ын авилгын индексийг гаргасан үзүүлэлтээр Дорнод аймаг авлигын индексээр 0,66 авлигад өртөх эрсдлээр 0,34-тэй явна. Энэ нь тун гайгүй үзүүлэлт юм байна. Тухайлбал, Завхан аймаг авлигын индексээр 0,46, авлигад өртөх эрсдлээр 0,54 гэсэн үзүүлэлттэйгээр сүүл барьж байна.
Дорнод сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих