Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр АТГ-ын Хөрөнгө орлогын мэдүүлэгт MSC компанид 18 тэрбум төгрөгийн өртэй хэмээн мэдүүлсэн байдаг.
Энэ нь чухам ямар учиртай өр болохыг олон нийт мэдэхийг ихэд хүсч байсан. Тиймээс Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэхүү асуудлаар мэдээлэл хийв.
Тэрбээр "АТГ-аас ХОМ-ийг олон нийтэд ил болгосон. Энэ мэдээлэл гарсаны дараа иргэдийн дунд Ц.Мөнх-Оргил асар их хэмжээний өртэй гэх мэдээлэл цацагдсан. Энэхүү мэдээлэл нь ташаа болохыг албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Надад тийм их хэмжээний мөнгө өр байхгүй. УИХ-д нэр дэвшихэд ч байгаагүй. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр сонгогдоход ч байгаагүй” гэсэн юм.
Гэхдээ энэ их өр 2013-2016 оны тавдугаар сар хүртэл байсан гэлээ.
Ц.Мөнх-Оргил "Манай гэр бүлийн хүн 2013 оны дөрөвдүгээр сард "Гоёо” компанийг MSC-ээс худалдаж авсан. Ингэхдээ 25 хувийг бэлнээр өгч, 75 хувийг нь зээлээр авсан.
Тэгэхээр Ц.Мөнх-Оргил бэлнээр болон бэлэн бусаар мөнгө зээлээгүй. Мэдээж манай гэр бүлийн хүний нэр дээр өр байгаа учраас би ХОМ-тээ тайлагнана.
Тайлагнахдаа 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар тайлагнасан учраас зургаан сарын хоцрогдолтой гарсан байна.
2016 оны тавдугаар сарын 2-ны өдөр хувьцаа буцаах гэрээ байгуулаад хувьцааг нь буцааж өгсөн. Өр тэглэгдсэн. Манай гэр бүлийн хүн өнөөдөр ямар ч өргүй "Гоёо” компанийн 25 хувийг эзэмшиж байгаа” гэв.
Б.Анир
zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих