Улсын ерөнхий прокурорын газрынхан энэ оны эхний есөн сард хийсэн ажлаа танилцууллаа. Энэ хугацаанд прокурорын газрууд 33530 хэргийг хянан, шалгаад гэмт хэрэгт холбогдогсдоор 11 тэрбум 989 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 10.5 тэрбум төгрөгтэй дүйх эд хөрөнгийг нь битүүмжилснээ мэдээлэв. Үүнээс гадна түдгэлзүүлсэн 7778 хэргийг сэргээн шалгуулжээ.
Энэ үеэр УЕПГ-ын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат олны анхаарлын төвд байгаа зарим хэргийн талаар мэдээлэл өгсөн юм. Түүний хэлснээр С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Д.Булганаас гадна хэд хэдэн хүнийг сэжигтнээр татан шалгаж дуусаад, хавтаст хэргийг нь шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ.
Харин Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг 14 хоногийн өмнө хорьсон бөгөөд түүнтэй хамт дөрвөн хүнийг шалгаж буй аж. Түүнчлэн төмөр замын хэрэгт сэжиглэгдэж буй Зам, тээврийн сайд асан А.Гансүх, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга нартай хамт 7-8 хүнийг шалгаж байгааг хэлэв. Шалгалтын явцад сэжигтнээр татаад байсан БНСУ-ын гурван иргэний нэгийг цагдан хорьсон аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих