ЗҮҮН БҮСИЙН МБСБ-УУДАД "БАЙГУУЛЛАГЫН ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭ”зохион байгуулах ажил ДОРНОД МСҮТ дээр амжилттай явагдаж байна. Энэхүү ажлын хүрээнд харъяа сургуулиудын үйл ажиллагааны үр дүнг бодитойгоор үнэлэх, гүйцэтгэлийн хүрсэн түвшинг баталгаажуулах, өнөөгийн түвшинг тодорхойлох, сургуулийн стратеги төлөвлөлтийн хэрэгжилтийг хянах, багш удирдах ажилтны хэрэгцээг тодорхойлох, багш солилцоо, үзүүлэх нээлттэй болон хамтын хичээл зохион байгуулах, мэдээлэл солилцох, хамтын ажиллагаагэрчимжүүлэхэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлууд хийгдэж байна. Доорхи 10-н төрлийн ажлын чиглэл гарган хамтран ажиллаж байна.
1. "Багш солилцоон”-ны хүрээнд үзүүлэх нээлттэй болон хамтын хичээл заах
2. Багш нарын хичээлд үнэлгээ өгөх, засан сайжруулсан хичээлийн хөтөлбөр боловсруулах
3. Арга зүйчдийн хичээл, мэдээлэл солилцох, цахим хичээлийг эхлүүлэх
4. Оюутнуудад "Миний мэргэжлийн үнэ цэнэ” ярилцлага, "Миний сургууль-миний багш” эссэ бичлэгийн уралдаан
5. Сургуулиудын байгууллагын чанарын үнэлгээний материалтай танилцах
6. ТҮМБ мэдээний бодит байдалтай танилцах
7. Бүрэн дунд боловсролын үнэлгээ, суурь боловсролын түвшин тогтоох
8. Удирдах ажилтнуудын ажил үүргийн хуваарилалттай танилцах, хамтран ажиллах
9. Үйл ажиллагаанд үнэлгээ өгөх, сайжруулах ажлын төлөвлөгөөг хамтран гаргах
10. Ажлын зөвлөмж гаргах
Цаашид сургуулиуд дээр зохион байгуулагдах хуваарь
• 10 дугаар сарын 24-28-нд Дорнод МСҮТ
• 11 дугаар сарын 1-5–нд Сүхбаатар МСҮТ
• 11 дугаар сарын 7-11-нд Хэнтий МСҮТ
• 11 дугаар сарын 14-18-нд Дорнод ПТК
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20273
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих