2016 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ талаар бид аймгийн ЗДТГ-ын, Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, хошууч Б.Гансүхээс тодрууллаа.
2016 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага болж өнгөрлөө, энэ жилийн хувьд хичнээн иргэн цэрэг татлагад хамрагдав?
2016 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг 10 дугаар сарын 20-22 ний өдрүүдэд Чойбалсан хотод төвлөрүүлэн зохион байгуулж явуулан цэргийн жинхэнэ алба иргэдийг Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн анги, салбарт нь хүлээлгэн өглөө.
Ээлжит цэрэг татлагын товчооны эмч нарын эрүүл мэндийн үзлэгт 18-26 насны залуучуудаас 637 иргэд эрүүл мэндийн үзлэгт хамрагдсанаас 182 иргэн буюу 28,5 хувь нь эрүүл мэндээр цэргийн албанд тэнцсэн байна.
Залуус ямар шалтгаанаар цэргийн албанд тэнцэхгүй байна бэ?
Нийт 455 иргэн буюу 71,5 хувь нь эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэхгүй байгаа бөгөөд түүнээс чих хамар хоолой, мэс заслын, дотрын чиглэлийн өвчлөл манай аймагт зонхилж байна.
Цэргийн жинхэнэ албанд тэнцсэн 182 залуучуудаас иргэнийг цэргийн жинхэнэ албанд татаж 57 иргэнийг ар гэрийн гачигдал, бие бялдрын хөгжил, их дээд сургуульд суралцдаг оюутан, ерөнхий боловсролын сургуулийн сурагч цагдаагийн байгууллагад хэрэг нь шалгагдаж байгаа, шүүхийн шийдвэрээр хорих ял эдэлж байсан гэсэн хуулийн үндэслэлээр энэ жил цэргийн албанаас түр чөлөөлсөн.
Цэргийн жинхэнэ албанд татагдаж байгаа залуучуудыг гэнэтийн ослын даатгалд 1 жилийн хугацаатайгаа даатгуулах ажлыг Дорнод аймаг дахь даатгалын байгууллагуудтай хамтран зохион байгууллаа
Мөн аймгийн нийгмийн даатгалын хэлтэс, бүртгэл статистикийн газартай хамтран цэргийн жинхэнэ албанд явж байгаа иргэдийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр, цахим үнэмлэхийг бүрдүүлэх ажлыг зохион байгууллаа.
Боловсролын түвшингийн хувьд энэ жил ямар байна бэ?
Энэ жил цэргийн жинхэнэ албанд татагдсан иргэдийг боловсролын түвшинд авч үзвэл Дээд боловсролтой 14, тусгай дунд 36, бүрэнд дунд 46 иргэд байна. Бичиг үсэг бага болон үл мэдэгч залуус байхгүй байна.
Аймгийн цэрэг татлагын товчооны шийдвэрээр цэргийн жинхэнэ албанд татаж Зэвсэгт хүчний Жанжин штабаас ирүүлсэн хяналтын тоог биелүүлж ажиллаа.
dtoday.mnТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих