Монгол Улсад Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 85 жилийн ой тохиож байна. Хот суурин газар бий болсон цагаас нийтийн аж ахуйн салбарын шав тавигдаж, иргэдийн амьдрах, ажиллах ая тухтай нөхцөл бүрдүүлэх хариуцлагатай бөгөөд хүндтэй үүрэг тус салбарын хамт олонд оногдсон түүхтэй.
Өнөөдөр Дорнод Нийтийн аж ахуй ОНӨААТҮГ-ын хамт олон ажилдаа амжилт гаргасан тэргүүний ажилтнуудаа салбарын болон, аймаг орон нутгийн шагналаар шагнаж урамшууллаа. Шагнал гардуулах үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Д.Жаргал, НАА ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал Г.Баярсайхан нар мэндчилгээ дэвшүүлж ажлын өндөр амжилт хүслээ.
Өдгөө Дорнод Нийтийн аж ахуй ОНӨААТҮГ 160 гаруй ажилтан ажиллаж, Чойбалсан хотын ард иргэдэд 24 цагаар ус, дулаан, хангамжийн үйлчилгээ үзүүлж буй юм. Ойн хүрээнд спортын олон төрөлт уралдаан, тэмцээнүүд зохион байгуулагджээ.
dtoday.mnТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих