Япон улсын эзэн хааны шүүх, хааны гэр бүлийн хамгийн ахмад төлөөлөгч, эзэн хаан Акихитогийн авга ах, хунтайж Микасаг нас барсан тухай мэдээлсэн байна. Тэрбээр 101 насандаа нас баржээ.
Микаса олон нийтийн өмнө хамгийн сүүлд гарахдаа өнгөрсөн Шинэ жилийн дараа нэгдүгээр сард 100 нас хүрч мэндчилгээ дэвшүүлсэн нь аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сард тэрээр гэртээ Туркийн элчин сайдыг хүлээн авсан ба тавдугаар сарын дундуур, хунтайж Микаса уушгины цочмог үрэвслийн сэжигтэйгээр эмнэлэгт хэвтсэн байна. Японы NHK телевизийн суваг, энэ хооронд тэр олон дахин эрчимт эмчилгээний тасагт хэвтэж зургаан сарын сүүлээр зүрхний мэс заслын тасагт шилжсэн гэж мэдээлжээ.
Ханхүү Микаса - одоогийн эзэн хааны эцэг Хирохитогийн бага дүү бөгөөд хаан ширээ залгамжлах таван хүний нэг, Дэлхийн II дайнд оролцсон нэгэн байжээ.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хааны гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна.
М.Баяр
gereg.mnТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих