Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 28. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн намрын адаг шар нохой сарын 28. Сугар гараг. Тугчин одтой, гурван хөх мэнгэтэй харагчин хонь өдөр.
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Огторгуй
Өдрийн наран 7 цаг 35 минутад мандан, 17 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.
Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Осолтой өдөр. Таныг мухардалд оруулах таагүй мэдээ ирж болзошгүй. Сексийн харьцаа тогтворгүй байна. Баярын итгэл найдвар ойрд биелэшгүй нь. Таны амьдралын эрч хүч буурч байна. Хэрвээ та үүнд өндөр ач холбогдол өгч, хэт их анхаарвал сэтгэл гутарна. Үндэслэлгүй түрэмгий зан авир гаргана.
ҮХЭР (4/20-5/20)
Урт өдөр. Аливаа шинэ үйл хэрэгт оролцох гэсэн хүсэл таныг илүү өгөөмөр, бусдад нээлттэй нэгэн болгох байх. Гэсэн хэдий ч хэрэггүй зүйлсээс татгалзаж байх хэрэгтэй. Хэрэггүй, ашиггүй зүйлс танд нэмэр бус нэрмээс болохоос цаашгүй юм. Сууж байгаа газраасаа заавал шороо атгаж босох хэрэгтэй. Өндөр настан, хамт ажилладаг хүмүүсээ сонсож, тэдний алдаанаас суралц. Зөв тийш нь өөрийгөө залж яваарай. Тэд таны хүндлэлийн хариуд амжилтад хүрэхэд тань дэмжиж тусална.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Та магадгүй хэтэрхий их ажиллаж байгаа бөгөөд гэр бүл тань танаас илүү анхаарал халамж шаардаж байна. Санхүүгээс шалтгаалан маргаан үүсэж магадгүй. Зарим нь гэрийнхээ арын цэцэрлэг дотор цэвэр агаарт зочдоо хоолоор дайлна. Романтик мэдрэмж төрж, хайрын хүсэл тэмүүлэл бий болж, хайртай учирна. Ямар нэгэн зүйлийг зөв гэж бодож байвал өөрийн зөн совиндоо итгэ, зөв байх болно.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Өглөөгүүр та гуньхарч, зожиг зан гаргах эсвэл бодлогошрох ба бас өөрийгөө урам зориг нь хугарсан, бага зэрэг хувь заяа муутай нэгэн ч гэж мэдэрч болох юм. Хэрэв тийм бол хэсэг хэсэг хугацаагаар гадагш гарвал бүх зүйл хэвэндээ орох болно. Өдөр бүр цэвэр агаарт гарах, сайн гэгч амарч авах нь эрүүл мэндээ сайжруулж, хүч чадлаа дээшлүүлэх арга зам байх болно. Зөв бүтэцтэй хоолны дэглэм ба дасгал хөдөлгөөн хийж хэвшихэд тохиромжтой цаг ба энэ нь одоо болон дараа нь байнга үр дүнгээ өгөх болно. Өөрийн гэртээ хайртай хүмүүстэйгээ хамт сууж байх нь танд сэтгэл санааны тэнцвэртэй байдлаа хадгалахад тусална.
АРСЛАН (7/23-8/22)
Өгөөмөр байх өдөр. Энэ өдөр үйл ажиллагааныхаа тэргүүлэх гол чиглэлийг тодорхойлж санасан бодсоноо амьдралд хэрэгжүүл. Эрүүл саруул ухаантай шинэ хүн болох хүсэл төрнө. Гэхдээ жижиг сажиг асуудлууд таныг гол зүйлээс чинь хөндийрүүлж магадгүй. Өөрийн боломжийг ухаалгаар үнэлж эргэн тойрныхондоо сайхан сэтгэлээр хандах нь энэ өдрийн таагүй хандлагуудыг даван туулахад тусална. Хамаатан садан, хөршүүдийнхээ хэн нэгэнд сэтгэлээсээ тусална.
ОХИН (8/23-9/22)
Зарим хүмүүс гадаадад ажиллах боломжоор хангагдаж болзошгүй. Эцэг эх тань нас өндөр настай бол тэднийг эргэж тойр, асуудал бэрхшээлийг нь шийдэж өгөхөд тохиромжтой өдөр. Хойшлуулсан болон бүтэмжгүй ажлаас улбаалан, та хэт ачаалалд автагдаж, нийгмийн зарим ажлаа цуцлахад хүрнэ. Гадны хүнтэй танилцах нь таны ажил, аялал амралтын төлөвлөгөөг өөрчилж болзошгүй. Та энэ бүхнийг хийхээсээ өмнө улс төр, хуультай холбоотой асуудлуудыг нь авч үзэх хэрэгтэй.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Аливааг хэтийн төлөвлөгөөтэй хий. Ингэснээрээ амжилтад хүрч чадна. Ажил мэргэжлийн амьдрал, ажлын сонирхол хөндөгдөнө. Тиймээс ажил мэргэжлийн зорилго тань энэ өдөр бүтнэ. Замбараагүй байдал, төөрөгдөл бүх зүйлийг будлиулж мэдэх тул аливаа санхүүтэй холбоотой чухал шийдвэр гаргах хэрэггүй.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Худалдааны үйл ажиллагаа, эрсдэлтэй ажил хэрэг амжилттай болно. Алсын аялал жуулчлалаар явах, сонирхолтой хүмүүстэй уулзах магадлалтай. Хайр дурлалын шинэ роман үүсгэх эсвэл хуучнаа сэргээхийг үгүйсгэхгүй. Ажил хэргээ зохистой төлөвлөх чадвар ба хүчээ зөв хуваарилах нь ойрын ирээдүйд тавьсан зорилгодоо хүрэхэд тань тусална. Өөрийгөө, хувь хүн талаас бүрэн дүүрэн нээхэд тохиромжтой өдөр. Бодож олсон шинэхэн санаанууд мөнгө олж болох шинэ эх үүсвэрийг бий болгох магадлалтай.
НУМ (11/22-12/21)
Ямар нэг зүйлийг гаднаас нь үнэлэх гэсний хэрэггүй. Тэгж чадвал ямар нэг заль мэхэнд автахгүй байж чадна. Бизнесийн хэлэлцээ хэдийгээр амжилттай байж болох ч хууль бус мөнгө угаах ажиллагаа болон сайн танихгүй хүмүүстэй хамтран ажиллах зэргээс хол байхгүй бол хууль эрх зүйн асуудалд орооцолдож цагдаад баригдаж болзошгүй. Таныг нөхөн төлбөрийн асуудал маш ихээр зовоох болно. Тиймээс эртхэн сэтгэл зүйч болон хуульчтай уулзах хэрэгтэй. Энэ бүх зүйлийг хийхээс өмнө нухацтай бодож үз.
МАТАР (12/22-1/19)
Гэр бүлийн үйл ажиллагаа болон мөнгөний асуудал боловсруулах нь танд зайлшгүй чухал шинэ соргог хандлага юм. Чи илүү мөнгө, бараанууд эсвэл үйлчилгээнд болон найдвар төрүүлсэн гэр бүлийн баяр ёслолд илүүг төлнө. Хэрвээ чи өглөгч байж чадах юм бол их мөнгө үрнэ. Гэвч хэрвээ зардлаа тооцоход хэцүү, ачаалалтай тооцоо байвал үнэнгээр нь хэлэх хэрэгтэй. Харилцан буулт хийх нь өнөөдрийн амжилтын гол түлхүүр нь юм. Хаана ч байсан чиний дуртай чөлөөт үйл ажиллагаанууд байна. Чи тэдэнтэй энэ орой хөгжилтэй байна.
ХУМХ (1/20-2/18)
Сөргөлдөөнтэй өдөр. Тогтсон хэмээсээ хазайх зүйл гарч магадгүй үүнд эсрэг тэсрэг байр суурь, төлөвлөгөө гэнэт өөрчлөгдөх, хувирамтгай байдал гарах гэх мэт. Өөртөө сонголт үлдээ. Учир нь хэзээ нэгэн цагт санаанд оромгүйгээр замаар төсөл, ажил хэрэг биелэхэд өөрчлөлт гарч болзошгүй. Тэдгээрийг хэрхэн хүлээн авахаас зан ааш тань тодорхойлогдоно. Гэр оронд ч өөрчлөлт гарах боломжтой ялангуяа сэтгэл санааны хувьд хариуцлагатай байхаас зайлсхийхийн тулд ямар нэгэн боломж хайж байгаа үед. компьютер харилцаа холбооны төхөөрөмж зэрэг цахилгаан хэрэгслээ шалгаж, хэрэггүй эвдрэл гарахаас сэрэмжил.
ЗАГАС (2/19-3/20)
Завгүй өдөр. Гэрээс гарахаасаа өмнө уулзалт, ажлуудаа төлөвлөснөөр толгой эргүүлсэн олон зүйлүүдээс чухлыг нь мартахгүй. Хувийн асуудлаа зохицуулж, найздаа туслан, ажил дээрээ нэгэн зэрэг гурван ч ажил хийж магадгүй. Хамт ажиллагсдын нэг нь өвчтэйн улмаас ажилдаа ирэхгүй, Ганцааранг тань овоорсон их юманд орхивол битгий гайхаарай. Харин ч ханцуй шамлан орж саад болох зүйлээс аль болох зайлсхийж ян тан хийхийг хичээ. Чухал үйл явдал уулзалтанд үг хэлэхээр дуудагдаж магадгүй учраас үнэн зөв баримтуудаа мэддэг байх хэрэгтэй.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих