Аймгийн ЗДТГ, Дорнод Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг хөрш зэргэлдээ гурван улсын аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд "Хэрлэн экспо-2016” үзэсгэлэн худалдааг 7 дахь удаагаа Чойбалсан хотноо зохион байгуулж байна. Энэ удаагийн арга хэмжээ 2016 оны 10 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд 62 дугаар байрны 3 давхарт явагдана.
"Хэрлэн экспо-2016”-д ОХУ-ын Чита хот, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хот, Хянган аймаг, Шилийн гол аймгийн худалдааг дэмжих хороо, боомтын газрын төлөөлөгчид, бизнес эрхлэгчид, Улаанбаатар хот, Дорнод, Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Завхан, Хэнтий, Сүхбаатар аймгийн үйлдвэрлэл эрхлэгчид нийт 60 гаруй аж ахуйн нэгжийн төлөөллүүд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээрээ оролцоно.
"Хэрлэн экспо-2016” үзэсгэлэн худалдаанаас Шилдэг брэнд бүтээгдэхүүн, Шилдэг маркетингтай байгууллага, Олны таашаалд нийцсэн бүтээгдэхүүн, Шилдэг санаа, шинэ өнгө төрхтэй бүтээгдэхүүн, Шинэ шийдэлт бүтээгдэхүүн, Шилдэг борлуулалттай бүтээгдэхүүн гэсэн 6 номинацыг шалгаруулах юм.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20319
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих