Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй "Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний IV ээлжийн цэргийн баг үүргээ нэр төртэй биелүүлсээр байна. Манай алба хаагчид үндсэн үүргээ биелүүлэхээс гадна эх орон, Зэвсэгт хүчнээ сурталчлах арга хэмжээ болон эр зориг, тэсвэр хатуужил шаардсан тэмцээн уралдаанд амжилттай оролцсоор байгаа ажээ.
Тодруулбал, саяхан "Шинэ Кабул” баазад зохион байгуулагдсан цэргийн алба хаагчдын ур чадвар, тэсвэр тэвчээрийг шалгасан тэмцээнд амжилттай оролцжээ. 7 орны 7 баг тамирчид оролцсон энэ тэмцээнд дэд ахлагч Г.Жамсранжав, дэд ахлагч Б.Ням-Эрдэнэ, дэд ахлагч Ш.Шижир-Отгон нарын залуус оролцож дэд байранд шалгарсан байна. Тэмцээний нэгдсэн дүнгээр нэгдүгээр байранд Англи, Непал улсын хамтарсан цэргийн баг, гуравдугаар байрыг Дани улсын цэргийн баг эзэлсэн бөгөөд оролцогчид 32 кг ачаа үүрч 4 км туулахдаа хэд, хэдэн саадыг даван, даалгавар биелүүлсээр барианд орж ирсэн байна.
Эх сурвалж: "Соёмбо” сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих