Монгол Улсад 130 гаруй мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг гэдэг боловч 60 мянган нэгж л өнөөдөр хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа аж. Зөвхөн санхүүгийн тайлангаа өгч байгаа нь л 60 мянган аж ахуйн нэгж байгаа бөгөөд үлдсэн 50 гаруй хувь нь үүдээ бариад байгаа талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлсэн.
Тэрбээр "Бид үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхгүйгээр иргэдээ ажилтай орлоготой байлгана гэж хэчнээн яриад ч нэмэргүй. Хэчнээн мянган боловсон хүчин бэлдээд ч үндэсний үйлдвэрлэл нь хөгжөөгүй тохиолдолд боловсон хүчнүүдээ ажлын байраар хангах ямар ч боломжгүй. Тиймээс Засгын газар үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих бодлогыг барьж байна.
Татвар, нийгмийн даатгалд өртэй аж ахуйн нэгжүүдийн дансыг хаадаг. Дансыг нь хаасан аж ахуйн нэгжээс өр авах ямар ч боломжгүй. Тиймээс нийгмийн даатгал болон татвар өртэй аж ахуйн нэгжүүдийн дансыг нээсэн. Өнөөдрийн байдлаар татварын өртэй 3933 аж ахуйн нэгж, нийгмийн даатгалын өртэй 393 аж ахуйн нэгжийн дансыг нээгээд байсан” гэсэн юм.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20321
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих