Онгоц, галт тэрэг, автобус зэрэг нийтийн тээврийн билет хэвлэх зориулалттай ТҮЦ машиныг шинээр нэвтрүүлэхээр болсон талаар Зам, тээврийн хөгжлийн яам болон холбогдох хүмүүс мэдээлэл хийлээ. Энэ үеэр туршилтын загварыг танилцуулсан юм. Уг ТҮЦ машиныг "Метатек” компанийн инженерүүд зохион бүтээсэн бөгөөд Хятад улсад үйлдвэрлэсэн аж. Арав хоногийн дараа үйлдвэрлэлтээс ирсний дараа туршилтын журмаар ажиллуулах бөгөөд ирэх оны нэгдүгээр сараас үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болгох юм байна. Эхний ээлжид ТҮЦ машиныг "Драгон” болон Баянзүрхийн авто вокзалд байршуулна. Дараа нь автобусны буудал, худалдааны төвүүд болон хотын төвийн хүн ам ихээр төвлөрдөг газруудад байршуулахаар төлөвлөсөн аж. "Метатек” компанийн захирал Ц.Эрдэнэбат хэлэхдээ "Машинаас билет авахад тухайн хэрэглэгчийн үйлдлээс хамааран 30-40 секунд зарцуулна. Ингэснээр иргэд дараалал хүлээлгүй өөртөө үйлчлэн цаг хугацаагаа хэмнэх боломж бүрдэх юм” гэлээ. Машин нь дээр дурдсан билетээс гадна пластик карт хэвлэх бөгөөд хэрвээ холбогдох байгууллагатай тохиролцож, эрх зүйн орчинг бүрдүүлж чадвал ирээдүйд жолооны үнэмлэхээ ТҮЦ машинаас захиалан авах боломжтой болох юм байна.
М.Өлзийсайхан
unen.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20322
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих