Аравдугаар сарын 25-ны өдөр Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143км хатуу хучилттай автозамын III-А, IV-А хэсгийн нийт 25км автозам ашиглалтад орлоо.
Тус чиглэлийн автозамын 3-А хэсгийн 10км нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум, 4А хэсгийн 15км нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутагт байршиж аж.
Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай автозамыг нийт зургаан компани өнгөрсөн оноос эхлэн хэсэгчилэн барьж байгаа юм. Тодруулбал, "Бадрах Ойл” ХХК 53км, "Арж капитал” ХХК 25км автозамыг ашиглалтад оруулсан байна. Мөн "Өвөр залаат” ХХК-ийн 23км, "Насны зам” ХХК-ийн 27км автозамын хучилтын ажил дуусах шатандаа оржээ. Харин "Хансуун зам” ХХК-ийн барьж буй 14 км автозам суурийн ажлын шатандаа явж байгаа аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих