Хонь
Энэ сард Хонинуудын хайр дурлалын амьдрал хэвийн, тогтвортой үргэлжилнэ. Харин бэлгийн амьдралын хувьд нэг алхам ахисан, сонирхолтой үйл явдал болох бололтой. Сугар гарагийн нөлөөгөөр ганц биечүүд олны танил эсвэл томоохон амжилтад хүрсэн нэгний анхаарлыг татаж, сэтгэлийг нь булаана. Чиний нөлөөгөөр тэр ч мөн хийж байгаа зүйлдээ амжилт олох хандлагатай байна. Мөн энэ сард Хонинуудын удаан хугацаанд хүсэн хүлээж байсан зүйл бүтнэ. 11 сар бол Хонинууд ажлын талбар дээр амжилттай байх үе юм. Юуны өмнө амжилтыг тэтгэгч Санчир гараг ээлтэй байрлалд байгаа бөгөөд Сугар гарагийн нөлөөгөөр сарын турш аз чамайг ивээх болно. Танилын хүрээ, найз нөхдөөрөө дамжуулан ажилдаа амжилт гаргана. Хайртай хүн эсвэл хэн нэгэн чамд онцгой мэдрэмж төрүүлдэг хүнээс дэмжлэг авна. Албан тушаал ахих, байгууллагаасаа шагнуулах магадлал өндөр байна. Сарын турш Хонинуудын орлогын үүд нээлттэй байж, мөнгөнд санаа зовохгүй байх хэдий ч ажил, бизнесийн хүрээнд тооцоолоогүй зардал нэлээд гарах бололтой. Сарын эхний хагаст халдварт өвчин тусахаас сэргийлж, ажил амралтаа зохицуулж, дархлаагаа муутгахгүй байхад анхаараарай. Сарын сүүлийн хагаст эрүүл мэнддээ санаа зовохгүй байж болно. Тулгарсан асуудлуудаа хойшлуулалгүй дор бүр нь шийдэх тусам сэтгэл санаа чинь тайван байж, стресст өртөхгүй. Эцэст нь зөвлөхөд олон нийтийн сонирхолтой, хэрэгтэй арга хэмжээнүүдэд оролцож, нээлттэй, идэвхтэй байгаарай.
Үхэр
11 сарын 21 хүртэл Сар Үхрийн ордныхныг ивээснээр хайр дурлалын асуудал нэн тэргүүнд тавигдаж эхэлнэ. Сарын турш хостой Үхрүүдийн нүдэнд зөвхөн хайрт нь л харагдана. Хайртын чинь ажил алба энэ сард бүтэмжтэй байх бөгөөд амжилт нь чамд шууд бусаар нөлөөлж, та хоёрын харилцаа илүү хөгжилтэй, догдлолтой болох болно. Энэ сард ганц бие Үхрүүд илүү хүчирхэг, эрх мэдэлтэй, нийгмийн байр суурь өндөртэй хүмүүс рүү татагдах бөгөөд хостой Үхрүүд санаатай, санаандгүй алинаар нь ч хайртаасаа илүү чадварлаг, чадалтай, хүчтэй байхыг хүснэ бас шаардана. Бархасбадь гараг Үхрийн ордныхныг ивээснээр илүү авхаалжтай, сэргэлэн, сонор соргог байх агаад илүү амбицтай болж, зорилготойгоор урагшлахаар шийднэ. Боломжууд ч нэг нэгээрээ нүдэнд нь үзэгдэж эхэлнэ. Сарын 9-өөс Ангараг гараг Үхрүүдэд ээлтэй байрлалд шилжсэнээр карьерийн зам чинь илүү дардан болж 12 сарын эхэн хүртэл үргэлжилнэ. Тиймээс энэ бол бодох биш хийх цаг нь юм. Сарын дундаас хойш ажлын бүтээмж чинь илүү өндөр байна. Удаан төлөвлөсөн ажил бүтэмжтэй байж, өөрийнхөө хувьд хүсэж байсан ялалтаа авна. Эрх мэдэл өсөж, олны танил болох магадлал өндөр байна. Хувийн санхүүгийн нөхцөл байдал чинь чиний хэр ухаалаг зарцуулахаас шалтгаална шүү. Энэ сард Үхрийнхэн үнэхээр уян хатан, эрч хүчтэй, ухаалаг байх болохоор од эрхэс чамайг юунд ч битгий санаа зовоосой гээд, биеийн чинь эрүүл мэндийг ивээж байгаа бололтой. Сэтгэлээр унах, дарамттай санагдах нөхцөл байдлууд цөөн биш байх хэдий ч Сугар гарагийн нөлөөгөөр чи тэдгээрийг хөнгөн, зөөлнөөр даваад гарч чадна. Илүүдэл жиндээ санаа зовох хэрэггүй. Харин эмчийн зөвлөгөөг алдалгүй дагаарай. Эцэст нь театр, музей үзэх ном унших гэх мэтээр урлагийн ертөнцөд өөрийгөө аваачиж, сэтгэлээ сэргэг, мэдрэмжтэй байлгаарай.
Ихэр
Сарын турш Ихрүүдийн хайр дурлалын амьдрал өөдлөн дэвжинэ. Учир нь хайр дурлалын Сугар гараг ивээж байгаагаас гадна, Ихрүүдийн хайр дурлалыг ивээгч Бархасбадь гараг үүргээ маш сайн гүйцэтгэнэ.Энэхүү сайшаалтай нөхцөл байдал нь ирэх оны 10 сар хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Ихрүүдийн хайр дурлалын амьдралд томоохон өөрчлөлт гарч, их зүйлийг таньж мэдэн, өөрийгөө нээнэ. Ганц биечүүд урт хугацааны, тогтвортой харилцаа үүсгэнэ гэдэгтээ итгэлтэй байж болно. Мөн энэ сарын дундаас Буд гараг Ихрүүдэд нөлөөтэй байрлалд ирснээр одоогийн нөхцөл байдал өөрчлөгдөхүйц томоохон үйл явдал өрнөж, чамаас шийдвэр гаргахыг шаардана. Магадгүй хүссэн үр дүндээ хүрэхийн тулд тодорхой хэмжээний саад тотгорыг давж, золиос гаргах хэрэгтэй болно. Мөн энэ сар нягт нямбай ажиллаж, томоохон үр дүнд хүрэх сар байх бололтой. Учир нь Ихрүүдийн ажил албыг ивээгч Нар сарын 21 –ийг хүртэл ивээлтэй байрлалд байж, Ангараг, Сугар гарагууд ч сайн нөлөө үзүүлэх ажээ. Ихрүүдийн санхүүгийн орлого хамтын ажиллагаа, түншлэл эсвэл хайртаас чинь эхтэй байх бөгөөд энэ нь удаан бодсон зүйлээ нэг тийш болгож шийдэхэд чинь туслах шалтаг болж өгнө. Сарын эхний арав хоногт гадны хүчин зүйлээс үүдэлтэй бэртэл гэмтлээс болгоомжлоорой. Үүнээс бусдаар Ихрүүдийн лагшин тунгалаг байна хэмээн зурхайн зурлагад буусан байна. Эцэст нь энэ сард амьдралын хэв маягаа өөрчилж, эрүүлжүүлэхийн төлөө тодорхой нэг алхам хийгээрэй.
Мэлхий
2016 оны хамгийн ихээр хайр дурлал, сэтгэл хөдлөл, догдлол, романтик байдал, хүсэл тачаал мэдрэгдсэн сар ирж байна. Санчир, Бархасбадь гарагууд сайн холбоотой байгаа болохоор сарнайгаар бороо оруулахгүй ч хосуудын харилцаа тун тогтвортой байж бие биетэйгээ урьд байгаагүйгээр сайн ойлголцох болно. Сарын 12-оос хойш Сугар гарагийн нөлөөгөөр хүсэл тачаал ундарна. Хостой Мэлхийнүүдийн хувьд энэ нь мэдээж маш сайхан байх ба ганц биечүүдийн хувьд ч сонирхолтой, галзуу гэмээр алхам хийх эхлэл тавигдана. Энэ нь тийм ч муу үр дүнд хүргэхгүй бөгөөд эцэст нь Мэлхийнүүд хүссэнээ авч чадна. Санхүүгийн хувьд тун идэвхтэй сар болох нь. Ангараг гарагийн нөлөөгөөр зээл, хөрөнгө оруулалт гэх мэт их хэмжээний мөнгөтэй холбоотой зүйлс сарын турш өрнөх ба зарлагадаа хяналттай, тооцоотой байхгүй бол асуудал үүсч мэднэ шүү. Мэлхийнхний санхүүг ивээж байдаг Нар таатай байрлалд байгаа учир санаанд орохооргүй эх үүсвэрээс мөнгө орж ирнэ. Мөрийтэй тоглох гэх мэт их хэмжээний мөнгө нэг дор олох ямар нэг шуналтай санааг хэрэгжүүлэх хэрэггүй хэмээн од эрхэс зөвлөж байна шүү. Ажлын байран дээрээ тооцоотой, нямбай, эелдэг байхаас гадна тэмүүлэл, хийж бүтээх хүсэлтэй байх хэрэгтэй гэдгийг санаарай. Сарын турш Мэлхийнүүдийн эрүүл мэндэд санаа зовох зүйл гарахгүй байгаа ч биеэ гаргуунд нь гаргаж болохгүй. Ямар нэг зовиур, сэжиг биед чинь илэрвэл хойшлуулалгүй мэргэжлийн хүмүүст хандаж, арга хэмжээ авах хэрэгтэй сануулж байна. Эцэст нь хайртай хүнээ оронд нь юуг ч хүсэлгүйгээр, нөхцөл шаардлага тавилгүй хайрлаарай.
Арслан
Идэвхтэй хайр дурлалын амьдрал чамайг хүлээж байна. Ангараг гараг сарын 12-оос Арслангуудын идэвхгүй, уйтгартай болсон байсан хайр дурлалын амьдралыг ивээж эхэлснээр уур амьсгал орвонгоороо өөрчлөгдөнө. Хүсэл тачаал хүчтэй нэмэгдсэнээр шөнө бүрийг халуунаар шатаж өнгөрүүлэх бололтой. Энэ нь хайртад нь таалагдах хэдий ч хэмжээнээсээ хэтэрвэл тэднийгээ гомдоож мэднэ. Ангараг гарагийн зүгээс өгөгдөх тэр их эрч хүч, хүсэл тачаалыг хайртынхаа болон өөрийнхөө аз жаргалын төлөө ашиглаарай. Ганц бие Арслангуудыг сонирхолтой учрал хүлээж байна. Харин ажлын байран дээр Арслангуудыг томоохон өрсөлдөөн хүлээж байна. Гардан хийж байгаа эсвэл оролцож байгаа төсөл, үйл ажиллагаанаас энэхүү өрсөлдөөн үүдэлтэй. Мөн ажлын байран дээрх зөрчил ч харагдаж байгаа бөгөөд энэ нь хяналтаас гарвал хамтын ажиллагаа, түншлэл, гэрээ хэлэлцээрийг ч тасалдуулах хүчтэй байх болно. Харин од эрхсийн зүгээс Арслангуудыг бүтээлч сэтгэлгээ, урлаг, гоо сайхны чадвараа сайжруулахыг зөвлөж байна. Мөн мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, боловсролдоо анхаарахад ээлтэй. Санхүүгийн талаасаа бүх зүйлд бодитоор хандаж, анхааралтай байгаарай. Өрсөлдөгчийн чинь зөвлөгөө чамд тусална. Тиймээс бардам зангаа түр хойш тавих нь зүйтэй. Ангараг гараг Арслангийн ордныхонд нөлөөлсөөр байх учир сарын эхний 10 хоногт эрүүл мэндийн асуудал үүсч магадгүй. Гадны нөлөөтэй осол гэмтлээс эхлээд халдварт өвчин хүртэл байж болох учраас аль болох өөртөө халамжтай, анхаарал болгоомжтой байгаарай. Харин сарын дундаас эхлээд сүүл хүртэл бүх зүйл эргээд сайжрах бөгөөд гоо сайхандаа шинэчлэлт, өөрчлөлт хийнэ. Эцэст нь сануулж хэлэхэд бусадтай харилцах харилцаандаа анхаарч, хүлээцтэй байгаарай.
Охин
Хостой Охиныхны хувьд энэ сард санхүүгийн нөхцөл байдал, хайр дурлалын амьдрал хоёр нь нэг ижил байранд тавигдах бололтой. Мөн хайр дурлал, хамтын амьдралтай холбоотой шийдвэрт чинь эдийн засгийн асуудлууд нөлөөлнө. Энэ нь нэлээн том өөрчлөлтийг авчрах ба зарим Охиныхон гэрлэх шийдвэрийг ч гаргах бололтой. Сарын 12 –оос эхлэн Ангараг гарагийн нөлөөгөөр хүсэл тачаал нэмэгдэж, хостой Охиныхон аз жаргалыг амсана. Энэ сар ерөнхийдөө хосын харилцааны сэтгэл ханамжийг Охиныхонд амлаж байна. Сарын эхний 10 хоногт аялал, уулзалт, хэлэлцээр гэх мэт бизнес, төсөлтэй холбоотой арга хэмжээнд хамрагдана. Ажиллах орчны уур амьсгал ч сайн байх бололтой. Сарын 2 дахь 10 хоногоос эхлэн үүрэг даалгаврын тоо олширч, цаг хугацаа нь ойртож, илүү хэцүү болж эхэлнэ. Чи тун завгүй болохын хажуугаар саад бэрхшээлүүдтэй нүүр тулна. Дайтахтай нь дор нь дайтаж, шийдэхийг нь дор нь шийдэх хэрэгтэй. Энэ сарын хувьд аливаа ажлыг хойш тависнаар сайн юм огт болохгүй гэдгийг од эрхэс анхааруулж байна. Гэхдээ сарын турш ажлын үр дүн ашигтай, сайн байх болно. Ялангуяа үл хөдлөх хөрөнгө, байгалийн нөөц, үйлдвэрлэл, барилга, эрүүл мэнд, цэргийн салбарт ажиллагсдад илүү ээлтэй. Мөн Охиныхон гэртээ шинэ уур амьсгал оруулах ба энэ нь тавилгаа солих эсвэл нүүх ч байж болно. Эрүүл мэндийн салбарт ажилладаг Охиныхныг ажилдаа илүү хариуцлагатай, анхааралтай байхыг сануулж байна. Учир нь Ангараг гарагийн нөлөөгөөр Охиныхон илүү сэтгэл хөдлөлтэй, эмзэг, ууртай болж мэднэ. Амны хөндийн эрүүл мэнддээ анхаараарай. Эцэст нь санхүүгийн нөхцөл байдлаа тодорхой болгож, өр авлагаа цэглээрэй. Хэт их ашиг харж наймаа хийх нь ирээдүйд чинь муугаар нөлөөлнө.
Жинлүүр
Сонирхолтой сар ирж байна. Сарын 9-өөс Ангараг гараг Жинлүүрийн ордод ирж байрлан Тэнгэрийн ван гарагтай хослон нөлөөлснөөр эсрэг хүйстэндээ хүчтэй татагдаж, өөрийгөө байгаагаар нь илэрхийлэх хүсэл чамайг эзэмдэнэ. Үүнээс шалтгаалж мартагдахааргүй сонирхолтой дурсамжуудыг ч энэ сард "үйлдвэрлэх” бололтой. Хосын харилцаанд ч мөн энэ нь сайнаар нөлөөлөх ба сексийн амьдралдаа нэг шат ахих болно. Мөн энэхүү биеийн эрч хүчээ спортод зарцуулах нэг нь ч байх бололтой. Харин ажил албаны хувьд ихийг амжуулж, ихээхэн орлого олох идэвхтэй, хөдөлгөөнтэй сар болж өнгөрнө. Жинлүүрийнхний санхүүг тэтгэгч Нар сарын 21 хүртэл ивээлтэй байрлалд байж, сарын 9-өөс шилжин ирэх Ангараг гараг болон Бархасбадь гарагуудтай гурвалсан нөлөө үзүүлснээр гайхалтай амжилттай, азтай сар болох нь. Оюуны хөдөлмөр, урлаг, уран бүтээлийн тал дээр мөн амжилттай байж, өрсөлдөөнд Жинлүүрүүд л ялах болно. Мөн нэр алдарт хүрэх хүсэл чинь биеллээ олно. Харин гэр бүл, орон гэр, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой зүйлс чамайг бага зэрэг стрест оруулж мэдэх нь. Сарын турш сэтгэл санаа өндөр, өөдрөг байх учраас биеийн эрүүл мэндэд ч санаа зовох зүйл бараг гарахгүй. Гэхдээ энэ нь ажил амралтаа зөв зохицуулахаа больсон ч болно гэсэн үг биш юм. Өөртөө арчаатай байхаа хэзээ ч мартаж болохгүй. Эрүүл мэндэд нөлөөлөх, биед хохирол учруулж магадгүй зүйлс дээр эрсдэлтэй алхам хийх хэрэггүй. Эцэст нь ямар нэг чухал эсвэл учир нь олддоггүй, нууцлаг зүйлийг судлавал ээлтэй. Энэ нь чамайг илүү гүн, ул суурьтай сэтгэгч болоход тусална.
Хилэнц
Тархи, толгойгоор чинь дүүрэн хайрын тухай бодол хөвөрч, энэ талаар бичиж, ярьж, амьсгалах сар ирж байна. Гэвч бодит нөхцөл байдлыг харвал чиний хайр сэтгэлийн амьдрал тийм ч сайхан биш байх болно. Хайр дурлалын гараг бөгөөд Хилэнцүүдийн дурлалыг ивээгч Сугар гарагийн нөлөөгөөр сарын эхний 10 хоногт романтик байдал, хайр халамжаар дутаж байгаа мэт мэдрэмж төрнө. Харин сарын 12-оос эхлэн илүү сонирхолтой, догдлом зүйлс өрнөж эхэлнэ. Эсрэг хүйстэнтэйгээ гайхалтай гэмээр сайн ойлголцож, бие биедээ хүчтэй татагдана. Хостой, хосгүй бүх Хилэнцүүдэд энэ хамаатай шүү. Романтик аялал, зугаалга ч мөн харагдаж байна. Ажил албаны хувьд санхүүгийн шинэ төлөвлөгөө гаргах, нөхцөл байдлаа дүгнэж, дараагийн алхмаа тодорхойлоход чиглэж байна. Сарын 12-оос Буд гараг Хилэнцтэй ивээл байрлалд ирж, Санчир гарагтай хамтран нөлөөлснөөр аливаа зүйлд дүгнэлт хийж, дараагийн алхмаа тодорхойлон төлөвлөгөө гаргахад чинь тусална. Ялангуяа ихэнх ашиг орлогын чинь эх үүсвэр болдог ажил, төсөл дээр анхаарлаа төвлөрүүлэн ажиллавал ирээдүйд олох ашиг нь хэмжээлшгүй байх болно. Албан тушаал ахих тал дээр өөрийгөө таньж мэдсэн, ухаалаг Хилэнцүүдэд бүх боломж нээлттэй байна. Үл хөдлөх хөрөнгө, газар тариалан, барилга, язгуур урлаг, түүхтэй холбоотой ажил хийдэг хүмүүс энэ сард ихээхэн орлого олно. Хүнтэй сайхан харьцаж, ойлголцож чаддаг чанараа зөв ашиглаж чадвал удаан бодож, төлөвлөж, хүсэж явсан хэргээ бүтээж чадна. Нар Хилэнцийнхнийг ивээх үе учраас сарын эхний 20 хоногт эрүүл мэнддээ санаа зовохгүй байж болно. Сарын дунд үеэс эхлэн сэтгэл санаа өөдрөг, эрч хүчтэй болно. Харин гэр бүл, хамаатан садан, гэр орны асуудалд анхаарал тавих хэрэгтэй болох бөгөөд ойр дотны хүнд чинь эрүүл мэндийн асуудал тохиох магадлал өндөр байна. Эцэст нь эргэн тойрныхонтойгоо харилцах харилцаагаа илүү тэлж, сайжруулаарай.
Нум
Сарын эхний 10 хоногт Нумууд хайр сэтгэлийн асуудлаас болж санаагаар унаж, урам хугарч мэднэ. Шалтгаан нь зарим үед бодитой байж болох ч хайртаасаа хэт их зүйл хүсэн хүлээж, бүхнийг өөрийнхөөрөө байлгах гэсэн хүслээс болж ч бас болох юм. Энэ нь чиний хүсэл тачаалыг дарангуйлж, сексийн амьдралдаа сэтгэл хангалуун бус болоход хүргэж магадгүй учраас юунаас болсон бэ гэдэг шалтгаанаа сайтар тунгааж үзээрэй. Харин сарын дундаас эхлэн Буд, Ангараг гарагуудын хосолсон нөлөөгөөр нөхцөл байдал сайжирч, амар амгалан, өршөөл уучлал ноёрхоно. Хайрлах хүсэл чинь эргэн ирж, чи сахиусан тэнгэр шиг л болох бололтой. Бүх асуудлуудыг өөдрөг талаас нь харж, шийдэхдээ гарамгай байх нь ээ. Хайр дурлалын амьдралтай адилаар сарын эхний 10 хоногт ажил алба ч төдийлөн сайн байхгүй бололтой. Чиний төлөвлөгөөний дагуу бүтэх зүйл гэж үгүй байх болно. Ядаж л эхний оролдлогоороо бүтээж чадахгүй л болов уу. Үнэндээ чи энэ үед нэлээд сэтгэлээр унах бололтой. Гэхдээ аз болж сарын дунд үеэс эхлэн бүх зүйл сайжирч, чи илүү санаачлагатай, өрсөлдөх чадвартай болж, бүхнийг бодитоор харж эхэлнэ. Мөн энэ сарын турш чи орлогоо нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах бололтой. Тэгсэн ч биеийнхээ эрүүл мэндэд санаа тавилгүй бол болохгүй нь. Дархлаагаа сайтар тордож, ойр зуурын халдварт өвчин тусахаас сэргийлээрэй. Мөн сэтгэл санаагаа өөдрөг байлгаж, стресээ удирдаж сурахгүй бол өөртөө хэт дарамт учруулснаар биеийн эрүүл мэндэд чинь нөлөөлж мэдэхээр байна. Эцэст нь энэ сард оюун ухаан, ур чадвар чинь гайхалтайгаар хослох учир сайтар ашиглаад аваарай.
Матар
Сарын эхний 10 хоногт Ангараг гарагийн нөлөөгөөр Матрынхан хэт их хүсэл тачаалаа барьж дийлэхгүй бололтой. Энэ чамайг өмнө хийж байгаагүй "галзуу” зүйлийг хийхэд нөлөөлөх ба амьдралыг, эсрэг хүйстэнтэйгээ харилцах харилцааг огт өөр нүдээр харахад хүргэнэ. Үүндээ ч чи баяртай байх болно. Харин сарын дундаас эхлэн сэтгэл санаа чинь илүү тайван амгалан болж, бусдыг халамжилж, хайраа мэдрүүлэх хүсэл төрнө. Ерөнхийдөө энэ сард Матрууд хайр сэтгэлийн асуудал, хосын харилцаан дээр "Өнгөрсөн эсвэл ирээдүй хамаагүй. Өнөөдрийн аз жаргалыг л ханатал амсъя” гэсэн уриатай байх болно. Ажил албаны тал дээр бүтээлч, идэвхтэй, санаачлагатай сар айсуй. Ангараг, Бархасбадь хоёрын хосолсон нөлөөгөөр орлого чинь ч өсөх болно. Харин Сугар гараг амжилттай ажиллах магадлалыг чинь өсгөж өгнө. Шинэ хамтын ажиллагаа, гэрээ, мэргэжлийн ур чадвараа ашиглан нэлээд их ашиг олно. Бүх зүйл дардан замаар бүтчихгүй ч гэсэн хэрвээ чамд бүтээх хүсэл болоод тэмүүлэл байгаа тохиолдолд авч чадахгүй зүйл гэж үгүй байх болно. Сарын эхний 10 хоногт Матруудын эрч хүч ундарч, сэтгэл хөдлөл ихтэй байх болно. Энэ нь стрес, сэтгэлийн зовлонд хүргэж мэдэх учраас өөртөө хяналттай, бодолтой байгаарай. Сарын дунд үеэс эхлэн сэтгэл санаа тайван болж, өөртөө цаг гаргаж, халамжлах хүсэл төрнө. Эцэст нь дархлаандаа анхаарч, өөрийгөө халамжлаарай.
Хумх
Хумхуудын хувьд энэ сар хоёр хэсэгт хуваагдахаар байна. Сарын эхний 10 хоногт Нар, Буд гарагийн хосолсон нөлөөгөөр Хумхууд эсрэг хүйстнээ татах онцгой увдистай байх болно. Хайр дурлалын Сугар гараг таатай байрлалд ирснээр шинэхэн учрал, адал явдал, сэтгэл догдлолууд чамайг хүрээлэх учиртай. Сарын дунд болоод сүүлийн 10 хоног тийм ч муу байхгүй боловч заавал шийдэх асуудал, урам хугаралттай нүүр тулах болно. Гэхдээ Ангараг гараг Хумхуудыг ивээснээр илүү өршөөнгүй, ухаалгаар асуудалд хандаж чадна. Ажил дээрх амжилтын үүд нээлттэй байна. Нар Хумхуудыг ивээснээр сарын турш өөдрөг, санаачлагатай, хүлээцтэй байж чадна. Сарын сүүлээр олонд танигдах, хүндлэгдэх үйл явдал болох магадлал өндөр. Сарын дундаас эхлэн бүхий л ертөнц чамайг тойрон эргэлдэж, чамайг сайн сайхан, аз амжилтаар булах болно. Гэхдээ чи зүгээр л үүнийг хүлээгээд гараа хумхиад сууж болно гэсэн үг биш. Харин ч илүү амбицтай төлөвлөгөөтэй байж, өсөж дэвжих чин тэмүүллээ ил гаргаарай. Бусдыг удирдаж, дагуулах авьяасаа энэ сард харуулбал сайн. Хэний ч зааж сургаснаар биш зөвхөн өөрийнхөөрөө л хийнэ гэж боддог тэр цор ганц зүйлээ сарын эхээр эхлүүлбэл ээлтэй бөгөөд од эрхэс чамайг бүх чадлаараа дэмжих болно. Энэ сард чи хүсдэг амьдралаараа амьдрахын тулд томоохон төлөвлөгөөнүүд дээрээ ажиллах ба урам зоригтой байх учраас эрүүл мэндэд төдийлөн санаа зовоод байх шаардлага гарахгүй бололтой. Сэтгэлийн хүч биеийн хүчийг бий болгодог болохоор тэр шүү дээ. Эцэст нь хэт үрэлгэн байж болохгүй шүү хэмээн од эрхэс сануулж байна.
Загас
Загаснуудын хосын амьдралыг ивээгч Буд гараг сарын 9-өөс эхлэн ээлтэй байрлалд ирэх ба хол байгаа хэн нэгэн эсвэл соёл, ёс заншлын хувьд өөр хэн нэгнийг хайрлах хүсэл Загаснуудад төрнө.Хайр дурлалын Сугар гараг ганц биечүүдийн сонголтод хүчтэй нөлөөлнө. Хүндлэл хүлээхүйц, эрх мэдэлтэй, чадалтай, өөртөө итгэлтэй нэгнийг сонгоход чинь тусална. Олон нийтийн арга хэмжээ, найз нөхдийн цуглааны үеэр онцгой нэгэнтэй учрах магадлал өндөр. Хостой Загаснуудын харилцаа тогтвортой байна. Ажлын талбар дээр бусадтай тогтоосон найрсаг харилцаа, эелдэг байдлаа сайтар ашиглаарай. Энэ бол Загаснуудын давуу тал юм. Сэтгэл хөдлөл агуулсан шийдвэрүүд гаргахаас татгалз. Аливаад дүгнэлт хийж, шинийг санаачлахтай холбоотой ажил эрхэлдэг Загаснуудад энэ сар онцгой боломж олгох бололтой. Мөн сурах, ном, сэтгүүл гаргах, блог бичих гэх мэтэд ээлтэй. Санхүүгийн хувьд бусдаас (гэр бүл, хамтрагч, хайртай хүн гэх мэт) хамааралтай байгаа хэдий ч чи сайн байх болно оо. Сарын турш биеийн эрүүл мэнд дажгүй сайн байх ч гэлээ халдварт өвчин тусахаас сэргийлж, дархлаагаа сайтар дэмжээрэй. Хэрвээ муу зуршлаа хаяхаар шийдсэн бол өөрийгөө битгий хуураарай. Ширээндээ суугаад ирээдүйн хувийн санхүүгийн төлөвлөгөөгөө тайван гаргах нь энэ сарын гол үйл явдал байх болно.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих