Дорнод аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэгэн уурхайд хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сарын 30-ны өдөр тус аймгийн Дашбалбар сумын гуравдугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Шинь шинь” компанийн далд уурхайд О гэх залуу /25 настай/ "Jiefang” маркийн хүнд даацын тээврийн хэрэгсэлд дарагдаж амиа алджээ.
Тэрээр "Шинь шинь” компанийн ажилтан бөгөөд Дашбалбар сумын иргэн юм байна."Шинь шинь” компани нь холимог металийн Улааны орд газрын ашигладаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани ажээ.
Эх сурвалжийн мэдээлснээр тус компани химийн хорт бодистой ус байгальд хаясан гэх иргэдийн гомдлын дагуу хуулийн байгууллагад шалгагдаж байсан аж.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20352
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих