Дорнод аймгийн Халх гол сумын Сангийн далайн дотор хийд
Хуучнаар Сэцэн хан аймгийн Илдэн бэйсийн хошуу, одоогийн Дорнод аймгийн
Халх гол сумын нутагт, сумын төвөөс баруун зүгт 170км-т, тал хээрийн
бүсэд Сангийн далай нуурын хойно, Сангийн далайн дотор хийд оршиж
байжээ.
Аман эх сурвалж: То ван хошуундаа зохион байгуулсан аж ахуйн хэлбэр нь
Дашгүндүй-Дашцэрэн, Дашгалсан, Дашравдан, Дашренчин хэмээх нэртэй дөрвөн
жас юм. Эдгээр жасын хэзээ, хэрхэн байгуулсан нь тодорхойгүй боловч
нутгийн хүмүүсийн яриагаар, уг хошууны Гирди хэмээх нэгэн баян тайж анх
байгуулсан хэмээн ярилцдаг. Тогтохтөрийн ач хүү үнэн сүжигт ван
Доржпаламын үеийн хошууны данс бүртгэлд үзвэл "урьд тушаалын харьяат
засаг ван нараас тус хошуу ядуурав хэмээн тайж Гирдээс 4404 адуу
гаргуулан авч зарж байв” зэргээр бичсэн байдаг. Тайж Гирди тэрхүү тэгш
тоогоор гаргасан адуугаа дөрөв хувааж, дөрвөн жас болгон
Дашгүндүй-Дашцэрэн, Дашгалсан, Дашравдан, Дашренчин хэмээн билэгшээн
нэрлэсэн байна. Хошууны албан бичигт тэдгээр жасыг их төлөв "Дөрвөн Даш”
хэмээн товчлон нэрлэсэн байна.
http://mongoliantemples.org
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20362
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих