Өнөөдрөөс Дэлхий даяараа "Хорт хавдартай тэмцэх Дэлхийн аян" сумдад 14
хоног үргэлжилж байна. "Элэг бүтэн амьдарцгаая" Хавдарын урьдчилан
сэргийлэх үзлэг оношлогоог Аймгийн ИТХ-ын дарга, Цагаан-Овоо сумаас
сонгогдсон төлөөлөгч Л.Хишигтогтох, Баяндун сумаас сонгогдсон төлөөлөгч
Хүрэлбаатар Намжилсүрэн,Дашбалбар сумаас сонгогдсон төлөөлөгч
Батчулууны Оюунбилэг, Баян-Уул сумаас сонгогдсон аймгийн Засаг даргын
орлогч Чулууны Ганбат нарын санаачлагаар Баяндун, Дашбалбар, Баян-уул ,
Цагаан-овоо сумдад Амин тоонот ТББ, БОЭТ-ийн хавдар судлалын тасагтай
хамтран зохион байгуулж байна. Дээрхи үзлэг оношлогоог Амин тоонот
ТББ- тай хамтран 4 дэх жилдээ зохион байгуулж байгаа юм.Энэ хугацаанд
Амин тоонот ТББ-аас төслийг санхүүжүүлэн хэрэгжүүлж байна . Энэ төслийг
хэрэгжүүлсэнээр нилээдгүй хүмүүс хавдарын өвчинөө эхний шат буюу
эмчлэгдэх түвшинд нь мэдэж эмчлүүлэн элэг бүтэн амьдарч явна . Дашрамд
дурдахад Амин тоонот ТББ-ыг Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Батчулууны
Оюунбилэг удирдаж ажилладаг юм.
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20369
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих