Хүний амьдралын дундаж үргэлжлэх хугацаа ойролцоогоор 100 жил хэмээн эрдэмтэд тогтоосон байна. АНУ-ын Нью-Йоркийн их сургуулийн эрдэмтдийн үзэж буйгаар, анагаах ухаан, технологийн салбарын цаашдын хөгжил дэвшил ч энэ хязгаарт төдийлөн өөрчлөлт оруулахгүй гэжээ.
Ихэнх сүүн тэжээлтэн амьтад иймэрхүү "амьдралын хязгаартай” байх бөгөөд цөөн тооны онцгой хэд нь л энэ хязгаарыг давж амьдарч чаддаг аж. Хүний хувьд, соёл иргэншил хөгжих тусам хүмүүсийн амьдрах хугацаа уртасч байгаа гэдэг хэдий ч эрдэмтдийн судалгаа үүнийг баталж ч, үгүйсгэж ч чадаагүй гэнэ.
Өнөөгийн байдлаар, дэлхийн ихэнх улс орнуудын хүн амын дундаж наслалт 60-ыг даваад байгаа бөгөөд Япон мэт өндөр хөгжилтэй орнуудад 80 гаруй байгаа билээ.
Нью-Йоркийн судлаачид сүүлийн 100 жилд цуглуулсан нас барагсдын мэдээлэлд анализ хийх аргыг олсон байна. Тэд их эртний болон сүүлийн үеийн нас барагсдын тоог харьцуулах үедээ хаана уналт бууралт үүсч байгааг олж тогтоожээ.
Амьдралын хязгаар байхгүй тохиолдолд "эсэн энх амьдрах оргил цэг” нь нэлээн хижээл нас руу хэлбийхээр байгаа бөгөөд хэрэв зайлшгүй хязгаар байгаа үед үхлийн уналт бууралт тодорхой нэг цэг дээр зогсохыг ажиглаж болно гэжээ.
Эрдэмтэд Франц, Япон, АНУ, Их Британи
зэрэг орнуудад сүүлийн 40 жилд тохиолдсон нас баралтад задлан шинжилгээ
хийсэн байна. Энэ үед тэд тус орнууд дахь хамгийн өндөр насласан хүмүүс
чухам хэдэн насандаа таалал төгссөнд анхаарал хандуулсан аж.
Судалгаанаас харахад, "эсэн энх амьдрах оргил цэг” 1980-аад оны дунд үе
хүртэл харьцангуй идэр нас руу чиглэсэн бөгөөд дараа нь хөдөлгөөн
зогссон байж. Энэ үед сүүлийн 20 жил дэх хүмүүсийн хамгийн өндөр наслалт
зөвхөн өсөөгүй төдийгүй, мэдэгдэхүйц буурсан байжээ. Дэлхийн хамгийн
өндөр настан 1997 онд 122 настайдаа таалал төгссөн байна.
Ганц хүн ч атугай 125 наслаад таалал төгсөх магадлалыг эрдэмтэд жил
бүрээр үнэлсний эцэст 10 000-д 1 удаа тохиолдож болно хэмээн дүгнэжээ.
Энэхүү багаахан хэмжээний магадлал нь хүний амьдралын үргэлжлэх дундаж
хязгаар 100 нас гэдгийг улам баталгаажуулж байна хэмээн үзэж байгаа аж.
Д.Мигаа
Эх сурвалж: ZONE.MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих