Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэн Б.Э нь /56 настай/ хэл ярианы бэрхшээлтэй гэртээ ганцаараа амьдардаг. Тэрээр зуны төмөр вагончикт, түлээ нүүрсгүй, тоггүй хүнд нөхцөлд амьдрах боломжгүй айл айлаар явдаг байсан билээ. Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, 4 дүгээр багийн ажлын алба хамтран "БИД ХҮН БҮРТ ТУСАЛЖ ЧАДАХГҮЙ Ч ХҮН БҮР ХЭН НЭГЭНД ТУСАЛЖ ЧАДНА” сайн үйлсийн аяныг 4 дүгээр багийн хэмжээнд өрнүүллээ. Энэхүү аянд 4 дүгээр багийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг "Оргил” ресторан, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын хамт олон, "Ар өвөр эрээн ХХК”, "Дорнын Баянжаргал ХХК, WHITE GROUP, "Батмөнх Цог ХХК, Дорнын Танан-Эрдэнэ ХХК, 79 дүгээр байрны Мини маркетын хамт олон нэгдэн нэгэн өрхийг дулаан тав тухтай гэрт амьдрах боломж бүрдүүлэн хамтран ажилласан та бүхэнд талархал илэрхийлье. 2016.11.01-ний өдөр буюу Үндэсний өгөх өдөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн иргэн Б.Э-д Аз жаргал эрүүл энхийг хүсэн гарын бэлэг гардуулан өглөө. Энэхүү арга үйл ажиллагааны засвар үйлчилгээний ажлыг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ажилчид 6 хоногийн турш хийж гүйцэтгэсэн билээ. САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ...
Отгонтуяа Нямдорж
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20381
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих