Дорнод аймгийн сумдад сонгуулийн үр дүнгээр бүрэлдсэн шинэ ИТХ-ын анхдугаар хуралдаанууд болж, сумдын удирдлагууд тодорсоор байна. Дашбалбар сумын 2016 оны орон нутгийн сонгуульд Ардчилсан нам 14, Монгол Ардын нам 5, Бие даагч 2 сонгогдсон байна. Ардчилсан намд итгэл үзүүлээд буй Дашбалбар сумын ИТХ хуралдаж, ИТХ-ын даргаар Д.Тэгшээ сонгогдож, засаг даргаар Засаг даргын тамгын газрын дарга асан Б.Баттулгын нэрийг аймгийн засаг даргад өргөн мэдүүлээд байна. Сумдын засаг дарга нарын нэрсийг аймгийн засаг даргын захирамжаар баталгаажуулах юм. Мөн ИТХ-ын тэргүүлэгчдэд Б.Мягмарсүрэн, Б.Мөнхбаяр, Ц.Тунгалаг, З.Зоригтбаатар, Б.Батзориг, Б.Базар нарыг тус тус сонгожээ
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20394
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих