Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн "Итгэл” уран сайхны кино энэ сарын 7-нд нээсэн даруйдаа хамгийн эрэлттэй уран бүтээлээр тодроод байгаа билээ. Үзэгчдийг сургамж хийгээд бодлоор цэнэглэсэн тус уран бүтээл нь "Үхэхийн цагт хүнийг юутай байсныг нь бус хэн байсныг нь л дурсдаг” хэмээн өгүүлэмжийг тусгасан дэлгэцийн бүтээл юм. Найруулагчаар Б.Гарамханд ажиллаж, гол дүрд Холливууд хочит Амраа, Guys хамтлагийн дуучин М.Мягмар Ц. Төмөрхуяг нар тоглосноос гадна тэд залуу уран бүтээлчдээ ч дэмжихээ мартаагүй билээ. Тэгвэл Дэлхийн Азийн Кино Наадамд өрсөлдөхөөр улсынхаа уран бүтээлийн чансааг төлөөлөн дайлаар мордсон уран бүтээлчид эх орондоо ганзага хоосон ирсэнгүй. Энэ удаад Итгэл УСК нь үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртсэн бөгөөд өмнөх жилд ч мөн адил "Бодлын хулгайч” киногоороо тус шагналыг хүртэж байсан юм.
Эх сурвалж:Шуурхай.мн
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20399
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих