Гэхдээ АН-ын ҮЗХ хуралдаж чадахгүй байгаа хамгийн том шалтгаан нь намын даргын асуудал дээр фракцууд өөр хоорондоо тохирч чадахгүй байгаа нь чин үнэн. Өөрөөр хэлбэл, намын даргаар тавих хүнээ фракцууд тохирч чадахгүй цаг тулсан тул ийнхүү асуудлыг хойшлуулж байна гэж хардаж болохоор байгаа юм.
Намын даргад "Шонхор"-оос С.Эрдэнэ, МоАН санаачлагаас Лу.Болд, "Нэг Ардчилал"-аас Л.Гантөмөр, Ерөнхийлөгчийн зүгээс П.Цагааныг зүтгүүлж буй.
Гэтэл намдаа нэлээн байр сууриа олоод байсан "Нэг Ардчилал” нам татан буугдсанаа өчигдрийн Гүйцэтгэх зөвлөлийн хурлаараа зарлажээ. Энэ нь олны анхаарлыг ихэд татаж байна. Учир нь Л.Гантөмөр фракцаа татан буулгасан нь намын даргад сонгогдохоор тохироо хийсэн байж болзошгүй гэх таамгийг төрүүлж байгаа юм. Тэрбээр сүүлийн үед намынхаа эсрэг мэдээллийг хийж буй. Тухайлбал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг байнгын хорооны хуралдаанд сууж, Эрдэнэтийн асуудлаар тайлбар өгснийг хатуухан шүүмжлээд авсан. Л.Гантөмөр "Сайханбилэгийг МАН-ынханд байцаагдаж байгааг гайхаж байна” гэхчлэн эсрэг мэдээлэл хийгээд байгаа юм. Юутай ч Л.Гантөмөр нарын даргаар сонгогдох магадлал нэлээн өндөр, тохироо хийн, фракцаа татан буулгасан байж болзошгүй.
Л.Гантөмөрөөс гадна намын даргад сонгогдох хамгийн магадлал өндөр хүн бол Лу.Болд. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар Лу.Болдын тэргүүлсэн "МоАН санаачлага" ҮЗХ-ны гишүүдийн 130 орчмыг "базаж" чаджээ. Харин нөгөө талд "Алтангадас" болон "Шонхор"-ынхон хоорондоо учраа ололцохгүй тус тусдаа байгаагаас үүдэж ҮЗХ-г хуралдуулж чадахгүй байгаа юм. Хэрэв энэ байдлаараа ҮЗХ-г хуралдуулбал "МоАН санаачлага" хүч түрээд Лу.Болдыг намын даргаар томилох магадлалтай учраас ийнхүү асуудлыг хойшлуулж, сунжруулж буй нь тодорхой боллоо гэх яриа АН дотор гарах болов. МоАН-ынхан ҮЗХ-ны гишүүдийн 130 гаруйг өөртөө нэгтгэж чадаагүй байлаа ч гэсэн 50+1 саналын эрхтэй гэдэг нь баттай юм.
Гэхдээ хамгийн гол асуудал энэ сарын 16-нд товлогдоод буй ҮЗХ хуралдаж чадах уу. Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш бүтэн жилийн турш хуралдаж чадсангүй. Намын даргаар З.Энхболд байхдаа ч хуралдуулж чадаагүй. Хэрэв хуралдвал Л.Гантөмөр болон Л.Болд нарын хооронд намын даргын төлөөх ширүүхэн "тулаан” эхлэх нь.
Эрх мэдэл албан тушаалаа булаацалдан өнгөрөөсөн дөрвөн жил тэдний хувьд ялагдлыг авчирсан. Энэ бүгдийн эцэст ард түмэн МАН-ыг сонгосон. Гэвч АН-ынханд сонгуулийн үр дүн нэгийг бодогдуулсангүй бололтой. Намын даргын тэмцлээ өрнүүлсээр хурлаа ч хуралдуулж чадахгүй өнөөдрийг хүрсээр. Намаа ч хуралдуулж, намын даргаа ч сонгож чадахгүй байгаа намд ард түмэн итгэл хүлээлгэхээ нэгэнтээ өнгөрсөн биз ээ.
Zaluu.com
Б.Анир
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих