Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 01-р сарын 29-ний А/35 тоот захирамжаар сар бүрийн 1-ийг "Хүүхдээ сонсох өдөр” болгосон билээ. Уг захирамжийн хүрээнд 2016 оны 11-р сарын 01-ний өдрийн Хүүхдээ сонсох өдрөөр аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд Засаг дарга М.Бадамсүрэн Хүүхдийн өөрөө удирдлагын байгууллагын идэвхтэн сонгуультан хүүхдүүдтэй уулзлаа. Энэ удаагийн уулзалтыг аймгийн Тусгай хамгаалалттай газрын Дорнод хамгаалалтын захиргааны мэдээллийн төвд зохион байгууллаа. Уулзалтад аймгийн төвийн сургуулиудын сурагчдын зөвлөлийн гишүүн, скаут, улаан загалмайн идэвхтэн гишүүн нийт 30 хүүхэд оролцож өөрсдийн санал бодлоо аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд Засаг даргад уламжиллаа
Хүүхдүүдийн зүгээс
• Сургуулиудын номын сангийн баяжилт хангалтгүй байдаг,
• Сургууль дээрээ Хүүхэд хөгжлийн төвтэй болох
• Чөлөөт цаг өнгөрөөх орчин нөхцөл хомс байдаг
• Сургуульдаа охидын болон эмч нарын зөвлөгөө өгөх өрөөтэй болмоор байна
зэрэг олон асуудлыг тавьж байлаа. Уулзалтын үеэр Дорнод аймгийн Хэрлэн сумын 8-р сургуулийн 12А ангийн сурагч өсвөрийн аврагч бүлгэмийн гишүүн М.Хонгорзул "Нэг хүүхдийн оролцоо-нэг хогийн сав” аяныг энэ хавар сургууль дээрээ хэрэгжүүлж хаягдал дугуйгаар хогийн сав хийн Хэрлэн голынхоо эргээр тавьсан бүтээлч ажлынхаа талаар танилцуулж бүх өөрөө удирдлагын идэвхтэн сонгуультан хүүхдүүдийг нэгдэхийг уриалав. Өмнөх саруудад болсон энэ уулзалтаар хүүхдүүд аймгийн төвийн замд хурд сааруулагч, явган хүний гарц дутмаг байгааг удирдлагуудад дуулгаж байсан бол сургуулиудын ойролцоог авто замуудад дээрх ажлуудыг бүрэн хийгдсэнд хүүхдүүд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд Засаг даргад талархаж байгаагаа илэрхийллээ

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20411
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих