Хуралдаанаар ирэх оны төсөв, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн сарын 21-ний өдрийн 11 дүгээр дүгнэлт, Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан "Экспортыг дэмжсэн төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Хуралдааны товд мөн АТГ-д хөрөнгө орлогын мэдүүлэг хүргүүлдэг төрийн албан хаагчид оффшор бүсэд данстай байхыг хориглосон болон 0-3 насны хүүхэдтэй эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр даадаг болох, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлдэг болох тухай хуулийн төслийг хэлэлцэхээр тусгажээ.
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ” агентлаг
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20427
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих